Аврагчдын хамтарсан дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аврагчдын хамтарсан дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо

/2021.09.21/ Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрэн хайх, аврах газрын шумбалтын ажиллагаа, усны бүсээс, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах тусгай зориулалтын хэлтсийн орлогч дарга Аникиев Алексей Васильевич нар үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгуулна.

Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах юм.

Эх сурвалж: ОБЕГ

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна
“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.