/2021.9.20/ Шатахуун түгээх станцуудад АИ92, 95 шатахуунуудын нөөц дууссан тул хаалгаа барьжээ.
Өнгөрөгч баасан гарагт Ашигт малтмал, Газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Өнөөдрийн байдлаар АИ-92 бинзений 21 хоногийн нөөцтэй байна. Түүнчлэн шатахууны үнэ нэмэх ямар ч үндэслэл байхгүй" хэмээн мэдээлж байв.
Гэтэл өнөөдөр үнэ нэмэх нь байтугай, зарах шатахуун ч үгүй болсон бололтой.
Мөн тэд "ОХУ нефтийн "Ангарская" үйлдвэр жил бүрийн 8,9 дүгээр сард урсгал засварт хийдэг" хэмээн мэдээлсэн. Жил бүр хийдэг бол яагаад энэ жил монголчууд ийнхүү хөл дүүжлэх унаанаасаа салах болов гээд бодвол Ц.Эрдэнэбаяр даргын яриа бүхэлдээ худал, хуурамч байж болзошгүй.
Ийнхүү өнөөдөр шатахуун хайсан автомашинууд хотыг хэрж дуусгав. Шатахуун түгээх станцууд нэгэнт хаасан тул, маргааш нийслэл хот түгжрэлгүй байж магад бололтой.