Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй

No description available.

/2021.09.14/ АИ-92 шатахууны үнийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийж байна.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр, "Сүүлийн үед зарим шатахуун түгээх станц бензин зарахгүй, хязгаарлаж байсан. Энэ нь тодорхой хэмжээний шатахууны нөөц багассантай холбоотой юм" гэв.

Мөн ОХУ нефтийн "Ангарская" үйлдвэр жил бүрийн 8,9 дүгээр сард урсгал засварт хийдэгтэй холбоотой гэлээ.

Өнөөдрийн байдлаар АИ-92 бинзений 21 хоногийн нөөцтэй байна. Түүнчлэн шатахууны үнэ нэмэх ямар ч үндэслэл байхгүй хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр, "Ирэх долоо хоногт нөөцийн хэмжээ өсч шатахуун тасалдах асуудал гарахгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлд байдаг Петровис, Магнай трейд компанийн зарим шатахуун түгээх станц бензин зарахгүй байсан.

Мөн Шунхлай компанийн 4-5 газарт бүтээгдэхүүн борлуулахгүй байсан бол өнөөдрөөс тус компанийн бүх салбар борлуулалт хийж байна. Бусад газрын хувьд ч мөн шатахуун тасалдаад байсан станцын тоог нэмэхээр ажиллаж байгаа" гэв.

Өмнөх удаад хэвлэлийн бага хурал хийхэд шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэсэн. Энэ тал дээр бензин оруулж ирдэг ААН-үүдтэй ярилцаж байгаа. Шийдвэр гарсан даруйд шууд үнийг нь буулгах боломжгүй байдаг" гэв.

30 мянган тонн шатахуун орж ирвэл бензиний үнийг 50-10 төгрөгөөр буулгана

Мөн иргэдийг шатахууны үнэтэй холбоотой нотлогдоогүй, худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа.

Салхины эрчим бага байгаагаас нүүрсэн цахилгаан станцууд ажиллаж байна
Салхины эрчим бага байгаагаас нүүрсэн цахилгаан станцууд ажиллаж байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.