Асуудлаа ОЙЛГОДОГГҮЙ Ерөнхий сайд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асуудлаа ОЙЛГОДОГГҮЙ Ерөнхий сайд

Төрийн үйлчилгээний "E-Mongolia" цахим системийн шинэчилсэн хувилбарыг  танилцуулав

/2021.09.20/ Харилцаа холбоо, Мэдээллийн Технологийн газар, Соёлын яамтай хамтран зохион байгуулсан Цахим үндэстэн /Digital Nation/ арга хэмжээг зохион байгуулсан билээ. Энэ арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэн Ерөнхий сайд өөрийн биеэр очсон.

Тахлын нөхцөлд, Цар тахлаас урьдчилан сэргийлэх түр хуулийн хэрэгжилтийн хугацаанд ийнхүү олон залуусыг нэг дор цуглуулсан нь иргэдийг ихээр бухимдуулсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Digital Nation арга хэмжээний талаар Зариг сайтын сэтгүүлчийн асуултад хариулав. Түүний хариултаас харвал тэрээр асуудлынхаа гогцоог огт олоогүй, иргэд чухам юунд бухимдсаныг ч ойлгоогүй ажээ. Санаатайгаар уу, эсвэл үнэхээр юм ойлгодоггүй хүн үү?

Түүний хариултыг задлан шинжилвэл:

Ерөнхий сайд:

Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг угаасаа л дэмжиж байгаа. Аж ахуйн нэгжүүд дэвшлүүдээ иргэдтэйгээ хуваалцах гэснийг ойлгох хэрэгтэй. 5G технологийг нэвтрүүлснээ зарлалаа, анхны дрон шоуг хийлээ.

Ерөнхий сайд аа, иргэд цахим шилжилтийг танаас илүү дэмжиж, хүлээж байгаа. Цахим шилжилтийг амжилттайгаар, төрийн бүх салбарт нэвтрүүлж чадвал иргэдэд л ашигтай. Асуудлын гол нь иргэд цахим шилжилтийг дэмжээгүй биш, харин бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж, хорьж, торгочихоод Төр засаг нь өөрсдөө дүрэмгүй тоглоод байгааг эсэргүүцсэн юм. Ерөнхийдөө, бид ТЭГШ ЭРХИЙГ ХҮСЭЖ байна. Үүнийг та ойлгосонгүй.

Ерөнхий сайд:

Эдийн засаг хасах баланс руу орсон. Монгол Улсын цусны эргэлт үндсэндээ зогссон. Монгол Улсын төсөв 23 хувиар тасалдсан. Ийм л хүнд нөхцөл байдалд бид ажиллаж байна.

Ерөнхий сайд аа, зөвхөн IT салбарынхан ч бус аялал жуулчлал, үйлдвэрлэл, соёл урлаг гээд бусад бүх салбар уналтанд орсон. Тэд бүгдээрээ үйл ажиллагаа явуулж, ажилчдаа цалинжуулж, орлого олохыг хүсэж буй. Заримыг нь нээгээд, хүссэн тоогоор нь хүн овооруулаад, нөгөө хэсгийг нь болохоор үйл ажиллагааг нь огт нээхгүй, нээхээр нь торгоод байгаад бухимдсан. Бизнесийн салбарынхан бүгдээрээ ТЭГШ ЭРХИЙГ ХҮСЭЖ байна. Үүнийг та ойлгосонгүй.

Ерөнхий сайд:

Дэлхий даяар гадаах арга хэмжээг дэмжиж байгаа. Бид ч гадаах арга хэмжээг цаашид ч зохион байгуулна. Доторх арга хэмжээг ч нээлттэй болгоно. Шүүмжлэхийг үгүйсгэх аргагүй.

Ерөнхий сайд аа, иргэд бүх үйл ажиллагааг нээлттэй болгохыг хүсэж байгаа. Гэхдээ Монгол Улсын төрийн дээд байгууллага УИХ-аас Цар тахалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг 2021 оныг дуустал сунгасан. Энэ хуулиар, мөн Улсын онцгой комиссоос зарласан Бэлэн байдлын зэргийн шар түвшинд бид амьдарч байгаа. Хууль тогтоох байгууллагаас “Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглоно” гэж заачихаад байхад Гүйцэтгэх байгууллага болох Засгийн газраас “Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохионо” гээд байж болох уу?

Иргэд чинь толгой нь эргэж, яах учраа олохгүй нөхцөлд орлоо. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй” гэж заасан байдгийг та мэдэх үү? Нөгөөтэйгүүр, эмнэлэгийн байгууллагуудын нийт орны 76 хувийг зөвхөн ковидоор өвчилсөн хүмүүс эзэлж байна. Эмч, ажилтнууд туйлдаж байна. Энэ нөхцлийг Засгийн газар мэдэж байгаа юу?

Энэ мэтээр асуудлаа огт ойлгоогүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа нь илт. Жирийн иргэнийг болохоор Эрүүгийн хуулиар хорино гээд дайраад байдаг атлаа, яг адилхан, түүнээс ч илүү хөнөөлтэй алхам хийсэн Ерөнхий сайд нь “Яадаг юм, эрх чөлөөгөө бага хэтрүүл” хэмээн өгүүлэх нь гачлантай бөгөөд хоржоонтой ажээ.

Ерөнхий сайд ч, Соёлын сайд ч, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар ч хариуцлага хүлээхгүй бололтой. Тэдэнд ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах ёс суртахуун дутагдав.

Дарханы их сургуулиудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна
Дарханы их сургуулиудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.