3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ эхэллээ

5 хүн, зогсож буй хүмүүс болон "MONGOLIA 5 MONGOLIAN MININGRATION CORPORATIC 3x3 MONGOLIA MONGOLIA 4 MONGOLIAN MINING CORPORATION MONGOLIA 6 MONGOLIA 13 MONGOLIAN CORPORATION MONGOLIAN MINING CORPORATION" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

/2021.09.20/ Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа энэ сарын 18-ны өдөр шинэчлэгджээ.

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацсан байна.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангилалын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн.

U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан.

Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа хоёрдугаар байрт орсон.

Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6-р байранд орлоо.

Финалын тэмцээнд Ази тивийг төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.

Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монгол Улс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.

"U23 WOMEN U18 MEN U18 WOMEN COUNTRY 1 POINTS Mongolia 2 748,763 Netherlands 3 575,227 Romania 525,030 Russia 5 489,147 Egypt 6 452,952 Germany 7 425,824 China 8 392,103 United States 391,166 France 10 387,262 Lithuania 385,089" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3

Зөгийн сүрэг Өмнөд Африкт ховордсон 63 оцон шувууг алжээ
Зөгийн сүрэг Өмнөд Африкт ховордсон 63 оцон шувууг алжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.