Зөгийн сүрэг Өмнөд Африкт ховордсон 63 оцон шувууг алжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөгийн сүрэг Өмнөд Африкт ховордсон 63 оцон шувууг алжээ

How African penguins change their hunting habits when there's less food

/2021.09.20/: Зөгийн сүрэг Кейптауны ойролцоох далайн эрэг дээр ховордсон Африкийн 63 оцон шувууг устгасан байна гэж Өмнөд Африкийн эргийн шувуудыг хамгаалах сан мэдээлэв.

Хамгаалалтанд байсан оцон шувууны сүрэг амьдардаг Кейптауны ойролцоох жижигхэн Симон хотхоноос үхсэн оцон шувуудыг олсон байна.

"Задлан шинжилгээгээр оцон шувууны нүдний эргэн тойронд зөгий хатгасан болохыг олж тогтоосон" гэж тус сангийн клиникийн малын эмч Дэвид Робертс ням гарагт мэдэгдэв.

"Энэ нь байнга тохиолдоод байдаггүй, энэ бол гэнэтийн зүйл юм. Талбай дээр бас үхсэн зөгий байсан" гэж тэр AFP агентлагт ярьжээ.

Энэ газар нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд Кейп балны зөгий нь экосистемийн нэг хэсэг юм.

"Оцон шувууд, устаж үгүй болох аюулд орчихоод байгаа энэ үед иймэрхүү байдлаар үхээд байж болохгүй. Тэд бол хамгаалагдсан төрөл зүйл" гэж Робертс хэлэв.

Өмнөд Африкийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс дээжийг өвчин, токсикологийн шинжилгээнд илгээсэн гэж мэдэгдэв.

"Шувуудын аль нэгэнд гадны биет гэмтэл байгаагүй" гэж цэцэрлэгт хүрээлэнгийн мэдэгдэлд дурджээ.

Нас барсан бүх оцон шувууд олон зөгийд хатгуулсан болохыг харуулжээ.

Өмнөд Африкийн эрэг, арлуудад амьдардаг Африкийн оцон шувууд Олон улсын Байгаль Хамгаалах Холбооны улаан номны жагсаалтад багтсан бөгөөд энэ нь устах эрсдэл өндөртэй гэсэн үг юм.

Эх сурвалж: theguardian.com

Нийслэлийн хүн амын 10 хувь нь гуравдугаар тунд хамрагдлаа
Нийслэлийн хүн амын 10 хувь нь гуравдугаар тунд хамрагдлаа
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.