Нийслэлийн хүн амын 10 хувь нь гуравдугаар тунд хамрагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хүн амын 10 хувь нь гуравдугаар тунд хамрагдлаа

1621237536_vakkkkk.jpeg

/2021.09.20/ Нийслэлийн хэмжээнд өчигдөр нэмэлт сэргээх тунд 762 хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын гуравдугаар тунгийн хамрагдалт 10 хувьтай байна гэлээ.

Энэ сарын 19-нд коронавирусийн эсрэг вакцины эхний тунд 28, хоёрдугаар тунд 156 хүн хамрагдаж нийт 946 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувьтай байна.

Мөн 2,863 жирэмсэн эх, 12-15 насны 65,271, 16-17 насны 25,749 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Эх сурвалж: ОБЕГ

Канарын арлаас 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх төлөвтэй байна
Канарын арлаас 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх төлөвтэй байна
 
Аймаг, сумдын сонгуулийн хороог байгуулна
Аймаг, сумдын сонгуулийн хороог байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.