Хятадад үндэсний эдийн засагт үл итгэсэн хэргээр хүмүүсийг шоронд хорьж эхлэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад үндэсний эдийн засагт үл итгэсэн хэргээр хүмүүсийг шоронд хорьж эхлэв

/2021.09.17/ Хятадын эрх баригчид үндэсний эдийн засгийн талаарх мэдээллийг нийтэлдэг санхүүгийн блог, вэбсайтуудтай тэмцэж эхэлжээ. Зарим тохиолдолд тэд блог хөтлөгчдийг баривчлах, тэдний дансыг нь хаах тухай хүртэл ярьж байна.

Хэвлэлд бичсэнээр, нийгмийн сүлжээнд таван сая гаруй дагагчтай байсан Гуандун мужийн санхүүгийн тоймч Хуан Шен шоронд хоригджээ. Өөр нэг блог хөтлөгч Сю Сяофэнгийн Weibo сошиал медиа аккаунт нь долдугаар сард шинэчлэгдэхээ больж, харин шинжээч И Вэй -ийн бүх бичлэгүүд алга болжээ.

Бээжингийн эрх баригчид өөрсдийн үйлдлээ хувьцааны үнийг зохиомлоор бууруулах, нэмэгдүүлэх замаар брокеруудад ашиг олох боломжийг олгодог биржийн үнийн санал солилцохтой тэмцэж байгаатай холбон тайлбарласан байна. Гэсэн хэдий ч, нийтлэлд дурдсанчлан, эдийн засгийн байдлын талаархи албан ёсны мэдээлэлд итгэхгүй байхыг уриалсан шинжээчид үүнд илүү өртөж байна.

Зарим хүмүүс энэ болж буй үйл явдлыг Хятадын зах зээлд ноцтой цохилт өгсөн үйл явдал гэж нэрлэжээ. Учир нь одоо хөрөнгө оруулагчид мэдээлэл авдаг эх сурвалжаа алдаж байна. Сүүлийн үед Хятадын компаниудын мэдээлэлтэй холбоотойгоор нөхцөл байдал улам дордож байна.

Хятадын зах зээлийн шинжээч “Эдийн засгийн өгөгдлийг өөрийнхөөрөө тайлбарлахыг оролдсон хэн бүхэнд шийтгэл оногдуулах нь тодорхой болж байна” гэж таамаглаж байна. Өөр нэг шинжээч хэлэхдээ “Сүүлийн үед Хятадын эрх баригчид олон чухал өгөгдлийг нээлттэй хандалтаас хасч, үлдсэн өгөгдөлүүдийг өөрчилж байна” гэв. Мэдээлэл дутмаг байгаа нь хөрөнгө оруулалтыг илүү эрсдэлтэй болгож байгаа тул Бээжингийн энэ үйлдэл хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулна гэж Хонконгт хөрөнгө оруулагч хэлэв.

Хятадын энэхүү бодлого нь технологийн том компаниудын хувьцааг огцом унахад хүргэсэн. Энэ долоо хоногт Хятадын Tencent дэлхийн хамгийн том арван компанийн жагсаалтаас гарч NVidia-д хожигдлоо. Өмнө нь Хятадын хамгийн том компаниуд руу хийх дайралт эхлэх үеэс дэлхийн шилдэг 10 компаний жагсаалтаас Алибаба компани гарчээ.

Наймдугаар сарын дундуур БНХАУ-ын дарга Ши Жиньпин хамгийн баян компаниуд орлогоо бусад иргэдтэйгээ хуваалцах ёстой гэж мэдэгдсэн. Шууд бус утгаар бол тус компаниуд ашгийнхаа нэг хэсгийг засгийн газрын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах ёстой гэсэн үг юм.

Эх сурвалж: Лента

Холестериныг үгүй хийх бүтээгдэхүүнийг нэрлэжээ
Холестериныг үгүй хийх бүтээгдэхүүнийг нэрлэжээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.