Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчлав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчлав

May be an image of 6 people, people standing, military uniform and outdoors

/2021.09.16/: Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдсан “Запад-2021” Стратегийн команд штабын сургуулийн хаалтын ажиллагаанд оролцов.

Арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминтой танилцах уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлуудыг хэлэлцлээ. Мөн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Запад-2021” Олон улсын стратегийн команд штабын сургуульд олон орны Зэвсэгт хүчний төлөөллүүдтэй мөр зэрэгцэн өндөр зохион байгуулалттай, сахилга баттай оролцсон хошууч генерал Л.Гансэлэм тэргүүтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцуулсан байна.

Эх сурвалж: БХЯ

АНУ-ын ЭСЯ-тай хамтран сургалт зохион байгууллаа
АНУ-ын ЭСЯ-тай хамтран сургалт зохион байгууллаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.