АНУ-ын ЭСЯ-тай хамтран сургалт зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын ЭСЯ-тай хамтран сургалт зохион байгууллаа

May be an image of 2 people and people standing

/2021.09.16/: Гадаадын иргэн, харьяатын газар АНУ-ын Элчин сайдын яам хамтран “Баримт бичгийн нууцлал, хуурмаг баримт бичиг илрүүлэх, залилагч этгээдийг таних нь” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалтын сургагч багшаар АНУ-ын Элчин сайдын яамны мөрдөн шалгах ажил хариуцсан атташе, дэд консул Роберт Куденкауф ажиллаж, баримт бичгийн нууцлал, аюулгүй байдал, хэвлэлийн төрлүүдийн талаар мэдээлэл өгч, тоног төхөөрөмж ашиглах, хуурамч баримт бичгийг илрүүлэх арга туршлагаасаа хуваалцсан юм.

May be an image of 1 person, sitting, standing and indoor

Мөн тэрээр баримт бичиг нь жинхэнэ ч гэсэн, түүний цаана залилах гэмт хэрэг нуугдаж байдаг талаар онцлоод, залилагч этгээдийн дүр төрх таних арга зүйн талаар мэдээлэл өгөв.

Сургалтад Захиргаа удирдлагын газар, Виз, зөвшөөрлийн газар, Зөрчил шалган шийдвэрлэх газрын албан хаагчид танхимаар, боомт, орон нутаг дахь газрын албан хаагчид цахим хэлбэрээр хамрагдлаа.

Эх сурвалж: ГИХГ

Төлбөрийн тэнцэл оны эхний 7 сард 300 сая ам.долларын алдагдалтай байна
Төлбөрийн тэнцэл оны эхний 7 сард 300 сая ам.долларын алдагдалтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.