ШИЛЭН ДАНС: Боксын холбооны зарим зарцуулалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН ДАНС: Боксын холбооны зарим зарцуулалт

Үндэсний биеийн тамирын хорооны Шилэн дансыг "ухав". Шилэн дансны 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй зардлын гүйлгээний хэсгийг шалгаж, Боксын холбоо 2021 оны гуравдугаар сараас хойш хэчнээн төгрөгийн санхүүжилт авсныг сонирхлоо.

Гуравдугаар сараас хойшх зургаан сарын хугацаанд тус холбоо улсын төсвөөс 675 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Үүнд олимпод оролцсон зардал зэрэг нь багтаагүй болно.

Боксын холбоо тамирчдын цалинд дараах мөнгийг зарцуулжээ.

САР ЦАЛИН
3-р сар 23,812,300
4-р сар 23,812,300
5-р сар 23,812,300
6-р сар 54,480,000
НИЙТ 125,916,900


Энэ жагсаалтад олимп, дэлхийн хэмжээний медальтай гурван тамирчны урамшуулал мөн орж буй.

Тодруулбал, Б.Чинзориг, Э.Цэндбаатар, М.Мягмаржаргал нар тус бүр 10 сая төгрөгийн урамшууллыг зургаадугаар сард авчээ.

Үүнээс гадна, дараах зардлууд мөн багтана. Гуравдугаар сараас хойшх тэмцээн уралдааны зардал:

Жишээ нь, олимпид оролцох эрх авсан тамирчдын бэлтгэл цугларалтын зардал дараах байдлаар гарчээ.

Мөн Боксын холбооны хэрэглэлийн зардалд 48,9 сая төгрөгийг зарцуулсан байна.

Есдүгээр сарын 5-ны өдөр тус холбооны бага хурал болж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч болсон юм. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, МУХБ, МУГТ Э.Бадар-Ууган, МУХБ, МУГТ, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нар сонгогдсон билээ.

“Манай хороонд тавтай морил“ гарын авлага хэвлэгдлээ
“Манай хороонд тавтай морил“ гарын авлага хэвлэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.