/2021.09.14/: Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 31 дүгээр хороо, ЕБ-ийн 113 дугаар сургуулиас Баянхошууны хөтөл хүртэлх 2.3км авто зам хийгдэж байна.
Авто замын 2км трассыг бүрэн чөлөөлсөн. Тус зам нь өгсүүр, өвөл халтиргаа ихтэйн улмаас зам тээврийн осол их гардаг, гэрэлтүүлэггүй тул гэмт хэргийн гаралт ихтэй байсан бөгөөд тус зам тавигдсанаар дээрх асуулууд шийдэгдэж иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих боломжтой болох юм.