/2021.09.08/ Өчигдөр цагдаагийн байгууллагад нийт 1630 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 117 гомдол нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдож байгаа юм.
Ажлын өдөр ч гэсэн согтуугаар автомашин жолоодсон хүний тоо буурсангүй 73 бүртгэгдсэн байна.
| Нийт гомдол мэдээлэл | 1630 |
| Зөрчил | 1249 |
| Эрүүлжүүлсэн | 151 |
| Гэр бүлийн хүчирхийлэл | 117 |
| Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах | 96 |
| Гэмт хэргийн шинжтэй | 80 |
| Согтуугаар автомашин жолоодсон | 73 |
| Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих | 67 |
| Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах | 54 |
| Хүний биед халдах | 49 |
| Хулгайлах | 21 |
Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд холбогдож өгнө үү.