Хятад улс 8,87 тэрбум долларын өртөгтэй ЧИПНИЙ үйлдвэр барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс 8,87 тэрбум долларын өртөгтэй ЧИПНИЙ үйлдвэр барина

/2021.09.04/

Хятадын хагас бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон корпораци болох SMIC Шанхайн худалдааны чөлөөт бүс болох Линьган-д чип үйлдвэрлэх шинэ үйлдвэрийн барилгын ажилд 8,87 тэрбум доллар зарцуулна гэж Баасан гарагт Шанхайн хөрөнгийн биржийн мэдээлэлд нийтлэгдсэн байна.

SMIC нь Линьгалийн бүсийн засаг захиргаатай аль хэдийн гэрээ байгуулан баталгаажуулсан байна. Энэ нь сард 100 мянган ширхэг 12 инчийн хагас дамжуулагчтай нимгэн цахиур хавтан үйлдвэрлэх үйлдвэр барихаар тооцоолсон байна. Гол анхаарал нь 28 нанометрийн нэгдсэн хэлхээ, түүнчлэн илүү өндөр технологийн чип үйлдвэрлэхэд чиглэгдэх юм.

SMIC болон Линьганы чөлөөт худалдааны бүсийн хамтарсан үйлдвэрийн эрх бүхий капитал нь 5,5 тэрбум доллар болж байгаа ба 51%-с их хэмжээний хөрөнгийг SMIC гаргаж байгаа ажээ. Энэ оны гуравдугаар сард SMIC компани хэд хэдэн түншүүдтэйгээ хамтран Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Шэньжэнь хотод нийт 2.4 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалттай чипний үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Хамтарсан үйлдвэрийн хувьцааны 55% -ийг Шанхай хотод байрладаг SMIC, 23% -ийг Шэньжэний засгийн захиргаа эзэмшдэг томоохон аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын групп, үлдсэн хувийг бусад хэд хэдэн түншүүд эзэмших болно. Шинэ үйлдвэр сард 40 мянга хүртэл 12 инчийн хагас дамжуулагч нимгэн хавтан үйлдвэрлэх боломжтой аж.

Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, Хятадад энэ салбарын орлого өнгөрсөн онд 891.1 тэрбум юаньд (ойролцоогоор 138 тэрбум доллар) хүрч, 2019 оныхоос 17.8% -иар нэмэгджээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ -ын Гаалийн ерөнхий газраас өмнө нь мэдээлснээр, Хятадын гадаадад үйлдвэрлэсэн чипсийн импортын нийт хэмжээ жилийн дүнгээр 14.6% -иар өсч, 350 тэрбум доллараас давсан байна. 2020 ондХятад улсын өөрийн үйлдвэрлэлт нь 16, 2% -иар өсч, 261.2 тэрбум ширхэг болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, одоогоор Хятадад чип үйлдвэрлэх хэмжээ нь дотоодын зах зээлийн нийт хэрэгцээний 20 хүрэхгүй хувийг хангаж байна.

Хятад улс Бээжинд шинэ хөрөнгийн бирж нээхээр болжээ.
Хятад улс Бээжинд шинэ хөрөнгийн бирж нээхээр болжээ.
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.