Солонгост “mpox” вирусын дотоод дахь тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгост “mpox” вирусын дотоод дахь тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ

(123rf)

/2023.04.13/: Өмнөд Солонгост урьд нь сармагчингийн цэцэг гэгддэг байсан mpox өвчний халдварын тоо нэмэгдэж байгаа тул өнөөдрөөс одоогийн "2-р түвшний болгоомжлол" болгон нэмэгдүүлэхээр шийдсэн байна.

Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт Өмнөд Солонгосын нэгэн иргэнд mpox-ийн шинжилгээ эерэг гарч, нийт халдварын тоо ес болжээ. Энэ шинэ өвчтөн сүүлийн гурван сарын хугацаанд гадаадад зорчоогүй тул энэ хэрэг олон нийтийн халдвараас үүдэлтэй гэж KDCA дүгнэжээ.

Одоогийн байдлаар нийт есөн халдварын дөрөв нь орон нутагт халдварласан тохиолдол байна.

Солонгост mpox-ийн анхны тохиолдол өнгөрсөн оны зургаадугаар сард бүртгэгдсэн бөгөөд эхний таван тохиолдол нь бүгд гадаадад зорчихтой холбоотой байжээ. Даваа, мягмар гарагт дахин хоёр хүн mpox-ийн эерэг шинжилгээ авчээ. Дөрвөн шинэ өвчтөний хооронд ямар ч холбоо байхгүй. Сүүлд гарсан тохиолдлуудад эпидемиологийн судалгаа хийгдэж байгаа аж.

Анхааруулгын 2-р түвшин буюу "анхаарал" гэдэг нь гадаадаас шинэ халдварт өвчин дотоодод нэмэгдэж, Солонгост тодорхойгүй шалтгаантай буюу дахин гарч буй халдварт өвчний тархалт хязгаарлагдмал байгааг илэрхийлдэг байна.

Мпокс вирус нь өвчтэй хүнтэй ойр дотно харьцах замаар түүний цэврүү, шүлс болон бусад халдвартай биеийн шингэнээр дамжин халдварладаг.

Mpox Symptoms, Risk Factors and Prevention | Froedtert & MCW

Шинж тэмдгүүд ихэвчлэн арьсанд хүрснээс хойш 7-17 хоногийн дараа гарч ирдэг. Үүнд: халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, булчирхай хавдсан, жихүүдэс хүрэх, тууралт, шингэнээр дүүрсэн арьсны гэмтэлүүд нь эцэстээ хайрст үлдэж, унадаг.

Халдвар авсан хүний хэрэглэсэн хувцас, ор дэрний цагаан хэрэглэл, алчуур зэрэг халдвартай хүнтэй харьцсан эд зүйлсээр дамжин халдварлах боломжтой.

Эх сурвалж: korea herald

Х.Нямбаатар сайд Шувуу ажиллааны талаар мэдээлэл хийнэ
Х.Нямбаатар сайд Шувуу ажиллааны талаар мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.