/2021.9.3/ Найр хуримыг хойшлуулахыг ЭМЯ-наас анхаарууллаа. Учир нь дельта вирүс хурдацтай тархаж, өдөрт 3000 гаруй болж байна.
Үүний 70 гаруй хувь нь орон нутагт гарч байгаа тул Орон нутгийн онцгой байдлын комиссуудад хурим найрыг хийлгэхгүй байх чиглэл өгчээ.
Түүнчлэн Улаанбаатар руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь цаашдаа хотод ч халдварын тоо нэмэгдэх эрсдлийг бий болгожээ. Тиймээс аль болох гадагш гарахгүй байх, дэглэмийг сайтар барих нь чухал байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.