Орос-Хятадын хамтарсан нисэх онгоцны үйлдвэрлэл эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос-Хятадын хамтарсан нисэх онгоцны үйлдвэрлэл эхэллээ

/2021.09.04/

Орос-Хятадын хамтарсан өргөн их биетэй холын зайны CR929 онгоцны анхны хуулбарыг Хятадад үйлдвэрлэж эхэлсэн тухай "Jiefang Zhibao" сонин Пүрэв гарагт мэдээлжээ.

Орос-Хятадын хамтарсан өргөн их биетэй холын зайн нисэх онгоцны бүх бэлтгэл ажил хийгдэж дууссан бөгөөд анхны CR929 хуулбарыг үйлдвэрлэх ажил эхэлжээ.

Өмнө нь Хятадын иргэний нисэх онгоц угсралтын корпораци (COMAC) - ийн судалгааны ерөнхий инженер Ян Жиган энэ онд багтаан анхны нисэх онгоцны угсралт эхэлнэ гэж мэдээлж байсан. Түүний хэлснээр анхны агаарын хөлгийг угсрах ажил эхэлж байна гэдэг нь бүх зураг төслийн ажил дууссан гэсэн үг бөгөөд талууд ирээдүйн агаарын хөлгийн үндсэн үзүүлэлтүүд, түүний дотор их биеийн хэлбэр, хэмжээ, үндсэн бүтцийн материалын талаар тохиролцож, ханган нийлүүлэгчидтэй тохиролцсон байна.

Иркут Корпорацийн тэргүүн Равил Хакимовын өмнө нь мэдээлснээр Орос-Хятадын хамтарсан CR929 онгоцыг нийлүүлэх ажил 2028-2029 онд эхлэх боломжтой гэнэ.

Орос болон Хятад улсууд 2025-2027 он гэхэд CR929 онгоцыг бүрэн угсарч дуусах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Талуудын төлөвлөгөөний дагуу 250-300 зорчигчийн хүчин чадалтай бүтээгдэх нисэх онгоц нь дэлхийн бусад тэргүүлэх нисэх онгоц үйлдвэрлэгчид болох Европын Airbus, Америкийн Boeing компаниудтай өрсөлдөх бөгөөд Орос, Хятадад төдийгүй бусад улс орны зах зээлд ихээхэн хувийг эзлэхээр байгаа бөгөөд одоогоор тус хөтөлбөрийн өртөг 13-20 тэрбум ам. долларт хүрээд байна.

Оросын талаас төслийн санхүүжилтэд 600 орчим тэрбум рубль гаргасан нь бусад бүх нисэх онгоцны угсралтын хөтөлбөрүүдийг нэгтгэснээс илүү байна. Ойрын хугацаанд өргөн их биетэй загварын нисэх онгоц нь Хятадын зах зээлийн эрэлт 1200 орчим нэгж, харин ОХУ-ын зах зээлийн эрэлтэд 50-120 нэгж ойрын 20 жилд шаардлагатай байгаа гэсэн судалгаа гарсан ба CR929 хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 800 орчим онгоцыг 20 жилийн дотор үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Риа Новости

Ковидын MU хувилбарт вакцин болон эм нөлөөлөхгүй байх магадлалтай
Ковидын MU хувилбарт вакцин болон эм нөлөөлөхгүй байх магадлалтай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.