POP-IT гэж юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

POP-IT гэж юу вэ?

/2021.09.04 /

Хүүхдүүд зайны сургалтад хамрагдаж эхэлсэнээс хойш хүүхдүүдийг цахим сургалтын үеэр эсвэл тоглоомын талбай дээр байхад нь бяцхан гарыг нь завгүй байлгаж анхаарлыг нь төвлөрүүлэх зорилгоор Pop-it тоглоом бий болсон.

Хийн бөмбөлөгөн савалгааны уутыг хагалах дуртай хүн бүр яагаад энэ тоглоом хүмүүсийн анхаарлыг татаж байгааг ойлгоно.

Pop-it тоглоом гэж юу вэ?

Pop-it гэх тоглоомыг өөрөөр crazy poppers, crazy snaps, push pop, bubble pop гэх мэт олон нэршилтэй бөгөөд олон янзын өнгө, хэлбэр дүрс, хэмжээтэй байдаг ба силкон материалаар хийсэн олон жижиг бөмбөлөгтэй тоглоом юм.

Pop-it яагаад ийм алдартай болсон бэ?

3.7 тэрбум гаруй хүн Tik Tok дээр Pop-it-тэй холбоотой видеог үзэж байгаа бөгөөд тоглоомын дэлгүүрүүдэд маш хурдан зарагддаг байна. Гэхдээ яагаад?

Нью-Йоркийн Mary Arnold Toys тоглоомын дэлгүүрийн эзэн Judy Ishayik ярихдаа:

Хүүхдүүд Pop-it дээр дарснаар сэтгэлийн тайвшрал авдаг гэж боддог. Мөн энэ тоглоом асар хурдан зарагдаж байгаа тиймээс бид 2-3 хоног тутам шинэ загварын тоглоомын нийлүүлэлтээ хийхийг хичээдэг. Хүүхдүүд одоо тэднийг цуглуулдаг болсон" гэжээ.

Тэрээр мөн “Хүүхдүүд тодорхой загварыг хайхаас гадна, тоглоомоос гарах дууны чанга сулыг анхаардаг. Тус тоглоом солонго өнгөтэй байдаг байсан бол одоо төрөл бүрийн өнгөтэй, харанхуйд гэрэлтдэг, гялалзсан болон өнгөлөг далдлах зэрэг олон өнгөний сонголттой болсон. Мөн эдгээр тоглоом нь дугуй, дөрвөлжин гэх мэт энгийн геометрийн хэлбэртэй байхаас гадна бялуу, үлэг гүрвэл, далайн амьтад гэх мэт илүү зугаатай загвар, тэр ч бүү хэл америкийн алдартнуудын дүрстэй ч байдаг болсон нь тус тоглоомыг цуглуулагчид олширсон.

Уг тоглоомны хэмжээ нь өөр өөр байна. Дундаж хэмжээтэй нь 5 инч буюу 12,7 см бол “jumbo Pop” болох том хэмжээтэй нь 8 инч буюу 20,3 см байдаг. Түүнээс гадна халаасны хэмжээтэй мини Pop /2 инч буюу 5см/ эрэлт хэрэгцээ ихтэй байдаг гэжээ. .

Олон “уймрах” тоглоомын нэгэн адил, Pop-it нь түгшүүр, стрессийг багасгах, эсвэл анхаарал төвлөрөл султай хүмүүст тусладаг гэж үздэг. Зарим хүүхдүүд тайвшруулах бөмбөлөг дээр дарах нь анхаарал хандуулах, төвлөрөхөд тустай ч олонхи нь илүү бүтээлч байдлаар Pop-it-ийг ашигладаг байна.

Мэдээжийн хэрэг, хүүхдүүд тус мөсөн шоон тавиур болгон ашиглах арга замыг олсон. Гэхдээ ихэнх нь логик, хурдыг шалгах хоер буюу түүнээс дээш тоглогчтой өрсөлдөн тоглодог байна.

Хамгийн алдартай хувилбаруудын нэг нь "хамгийн сүүлд ялагдагч" гэх нэртэй бөгөөд тоглогчид нэг эгнээний бөмбөлгийг нэг захаас нөгөө зах руу ээлжлэн хөөж алдсан нь хожигддог байна. Өөр нэг алдартай хувилбар нь бөмбөлөгнүүдийн нэгт шилэн жижиг бамбаг нууж нэг даралтаар тааж дарах замаар ээлжлэн тоглодог байна.

Энэ тоглоом ойрын хэдэн сар олны сонирхлыг татсаар байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: https://parentology.com/

Дугаар сургуулийн БАГШ3: Онлайнаар орж буй хүүхдүүд бүрэг болж байна
Дугаар сургуулийн БАГШ3: Онлайнаар орж буй хүүхдүүд бүрэг болж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.