PNA: Бид Монголчуудтай хамтран томоохон баривчилгаа хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PNA: Бид Монголчуудтай хамтран томоохон баривчилгаа хийлээ

/2023.04.05/: Авилга, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн асан Т.Бадамжунайг эргүүлэн авчирсантай холбоотойгоор Филиппин улсын мэдээллийн сайтад хэрэгтэн шилжүүлсэн тухай мэдээлэл гарчээ.

Энэхүү мэдээллийг орчуулан хүргэж байна.

Phillipine News Agency:

Авлигын хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асанг цагаачлалын албанаас лхагва гарагт албадан гаргаснаа зарлалаа.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан 67 настай Тунжин овогтой Бадамжунайг Монголын цагдаагийн газартай хамтран өнгөрсөн мягмар гарагт Себу хотоос баривчилсан талаар Цагаачлалын албаны тагнуулын дарга Фортунато Манахан мэдэгдэв.

Цаашид саатал, чирэгдэл учруулахгүйн тулд Бадамжунайг Монголын эрх баригчдын хүсэлтээр Себу мужийн Мактан хотоос Солонгосын агаарын тээврийн онгоцоор мягмар гарагийн орой албадан гаргажээ.

Тэрээр мэдэгдэлдээ “Бадамжунай Себу хотод байна гэдгийг Монголын эрх баригчид бидэнд анх мэдэгдсэн" гэв.

Гадаадын иргэнийг комиссар Норман Тансинкогийн тушаалын дагуу баривчилжээ.

Манахан хэлэхдээ, "Бадамжунайг шүүхээс оргон зайлсан, олон нийтийн эрх ашиг, аюулгүй байдалд эрсдэл учруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутгаж байгаа юм. Монголын Засгийн газраас түүний паспортыг цуцалж, бичиг баримтыг нь хүчингүй болгосон" гэв.

Тэрээр үргэлжлүүлэн, "Энэ бол манай агентуудын хувьд бас нэгэн томоохон баривчилгаа боллоо. Бид эдгээр гэмт хэрэгтнүүдийг үргэлжлүүлэн илрүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа" гэжээ.

Эх сурвалж: PNA

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.