Уур амьсгалын өөрчлөлт эрүүл мэндэд нөлөөлж буй талаар хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлт эрүүл мэндэд нөлөөлж буй талаар хэлэлцлээ

/2023.04.04/: Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн холбооноос энэ сарын 2-7-ны өдрүүдэд “Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн долоо хоног”-ийг дэлхийн өнцөг булан бүрт “Илүү тогтвортой, тэгш, даван тулах чадвартай эрүүл мэндийн тогтолцоог бий болгох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өдөр бүр нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх юм. Өнөөдрийн хэлэлцүүлэг “Уур амьсгалын хямралтай тэмцэх нь” сэдвээр өрнөж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүд, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдэнд мэдлэг олгох, энэ чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах талаар ярилцлаа.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч цаг агаар эрс дулаарч, мөнх цас, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас агаар дахь хүлэмжийн хийн агууламж эрс нэмэгдэж, дэлхийн гадаргын агаарын температур сүүлийн 200 жил буюу 1850-иад оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгджээ.

Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарсан байна. 1990 оноос хойш агаарын дундаж температурын өсөлт эрчимжсээр хамгийн дулаан жил 2007 онд тэмдэглэгджээ.

Харин өнгөрөгч 2019 оны агаарын дундаж температур 1.2°C байсан нь 1940 оноос хойш ажиглагдсан тав дахь дулаан жил байна. Монгол Улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ордог.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан эрүүл мэндэд учирч буй шууд хохирлын зардал 2030 он гэхэд жилд 2-4 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндөж Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой тулгарч буй асуудал хандуулж, харилцан туршлага солилцох, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох нь чухал ач холбогдолтойг ярьж байлаа.

Эх сурвалж: ЭМЯ

“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно
“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.