Олон нийтийн сүлжээнд сүүлийн үед хүүхэд, залуус ижил хүйстэн болж өөрчлөгдөөд, үндэстэнд аюул учраад байгаа тухай мэдээлэл нэлээд гарч байна. Зарим сэтгэл зүйч, сэтгэл зүйн зөвлөгөөний төв гэх хаягтай хуудсаар хүртэл ингэж ярьж, бичиж байгаа нь харамсалтай.
Иймэрхүү худал, хий хоосон, шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээллийн хариуд доорх багахан мэдээллийг орууллаа. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа нотолгоотой мэдээлэл бөгөөд санаанаасаа зохиосон, зөвхөн өөрийн үзэл бодлоо бичсэн мэдээлэл биш болно. Эх сурвалжуудыг дурьдсан байгаа тул дэлгэрэнгүй уншина биз ээ.
ЛГБТИК нь сэтгэцийн эмгэг биш
Сэтгэцийн эрүүл мэндийн гол гол байгууллагууд болох Америкийн сэтгэц гэм судлалын нийгэмлэг (American Psychiatric Association) 1974, Америкийн сэтгэл зүйн нийгэмлэг (American Psychological Association) 1975, Америкийн гэр бүлийн заслын нийгэмлэг (American Association for Marriage and Family Therapy)1991, Америкийн сэтгэл зүйн зөвлөгөөний нийгэмлэг (American Counseling Association) 1996, Канадын сэтгэл зүйн нийгэмлэг (Canadian Psychological Association) 1995, Нийгмийн ажилтны үндэсний нийгэмлэг (National Association of Social Workers) 1996 онуудад ижил ба бисексуал бэлгийн чиг баримжааг сэтгэцийн эмгэг биш гэдгийг баталсан.
Эсрэг ба ижил хүйсийн, бисескуал хүмүүсийн хооронд ерөнхий сэтгэл зүйн байдлаараа ялгаа байхгүйг нотолсон олон тооны судалгаа гарсан. (Gonsiorek, 1991; Pillard, 1988; Rothblum, 1994)
Уруу татагдах, тоглоом тоглох, тахианы мах идэх, янз бүрийн хувцас өмсөх өөр бусад гадны хүчин зүйлээс үүдэлтэй, тэр ч байтугай мэргэжлийн сэтгэл заслын үйлчилгээгээр ч хүний бэлгийн чиг баримжаа өөрчлөгддөггүй.
Олон арван жил хийгдсэн судалгаануудаас үзэхэд хүний бэлгийн чиг баримжааг өөрчлөх үйл ажиллагаа нь үр дүнгүй байсаар ирсэн. (APA, 2009; Drescher, 2001; Haldeman, 1994; Murphy, 1992)
Бэлгийн чиг баримжааг өөрчлөхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хүртэл бэлгийн чиг баримжааг өөрчлөх гэдэг нь боломжгүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. (Haldeman, 1994)
Бэлгийн чиг баримжааг өөрчлөх заслын арга барил нь олон үйлчлүүлэгчдэд муугаар нөлөөлснийг нотолсон байдаг. (Shidlo&Schroeder, 2002)
Бэлгийн чиг баримжааг өөрчлөх хүчин чармайлт, оролдлого нь олон үйлчлүүлэгчид хор хохирол учруулах эрсдэлтэй. (APA, 2009a; Shidlo&Schroeder, 2002; Haldeman, 2001, 2004)
Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа нь гаж зүйл биш.
Ижил хүйсийн бэлгийн болон хайр дурлалын сэдэл, мэдрэмж, зан үйл нь хүний бэлгийн мөн чанарын энгийн ба эерэг хувилбар мөн. (APA, 2009a, x.121)
ЛГБТ төв болон хүний эрхийн байгууллагуудаас монгол хэл дээр гаргасан бэлгийн чиг баримжаатай холбоотой олон ном гарын авлага байгаа тул уншиж судалж мэдээлэлд цензуртэй хандаарай гэж хүсье.