Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно

/2021.09.01/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Ривер хиллс" хотхон /Их Монгол улсын гудамж/-оос Зайсангийн гудамж хүртэл нэг км авто замыг холбох ажил эхэлжээ.

Тус замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм байна.

Мөн авто замын трасст өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг шилжүүлэн суулгажээ.

Одоогоор авто замын газар шорооны ажил буюу замын далангийн дүүргэлтийг хийж байгаа аж. Төслийн ажил 10 хувьтай үргэлжилж байна.

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжрахаас гадна түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Г.Амарсанаа: Агнуурын олон улсын квот авч, бүх мэдээллийг ИЛ БОЛГОЁ
Г.Амарсанаа: Агнуурын олон улсын квот авч, бүх мэдээллийг ИЛ БОЛГОЁ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.