/2021.09.01/ "Ковид-19" халдварын улмаас ЭЕШ өгч чадаагүй сурагчдаас маргаашнаас буюу есдүгээр сарын 2-4-ны өдөр шалгалт авахаар болсон.
Ковидын улмаас шалгалтад орж чадаагүй 170 сурагч байгаа аж. Үүнээс нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгаа юм.
Маргааш хамгийн эхний шалгалт англи хэлний хичээлээр эхлэх ажээ.
Дээрх сурагчдад зориулан Боловсролын үнэлгээний төвөөс дараах зөвлөмжийг гаргасан байна.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв