Афганистанд хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистанд хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байна

The Essential Lessons of Terrorists at the Table – Foreign Policy

/2021.09.01/: НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Хенриетта Фор CNBC агентлагт өгсөн ярилцлагадаа, Афганистанаас АНУ болон түүний холбоотны цэргүүдийг татан гаргасны дараа "хамгийн их санаа зовоосон асуудал" нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, боловсролд гарах үр дүн юм.

Тэрээр баасан гарагт CNBC-д өгсөн яриандаа, Афганистаны нутаг дэвсгэрт гарч байгаа асуудал бол харгалзах хүнгүй хүүхдүүд болоод вирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх болоод байна гэж дурджээ. "Бид эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд санаа их зовж байна. Бидэнд багш, эрүүл мэндийн ажилтан, хүүхдийн эмнэлэгт эмчээр ажиллах эмэгтэйчүүд их хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд нийгэмд хэрэгтэй хүмүүс, ажиллах боломжтойг харуулах хэрэгтэй байна" гэж тэр нэмж хэллээ.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагаас хойш хоёр арван үргэлжилсэн дайн дуусаж, АНУ болон түүний холбоотнууд Кабулын Нисэх онгоцны буудлаас нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаагаа дуусгахад энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхдийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан агентлагийг хариуцах хамгийн гол асуудал бол Афганистан улсад хүүхдүүд бүгд сургуульд сурах эрхээр хангагдах боломжоор хангах явдал юм.

Фор хэлэхдээ, одоогийн хямралаас өмнө тэд "тус улсын өнцөг булан бүрт байгаа Талибуудтай ажиллаж байсан" бөгөөд зарим нутагт сургуулиуд одоогоор нээлттэй байгаа ба охид, хөвгүүдийг сургуульд явуулж байгаа гэнэ.

"Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид боловсролын салбарт маш дэвшилттэй ажилласан тул сургуулийн тоог гурав дахин нэмэгдүүлсэн" гэж тэр нэмж хэлэв.

Өмнө Афганистанд ердөө 1 сая хүүхэд сургуульд явдаг байсан бол одоо 10 сая хүүхэд суралцаж байгаагаас 4 сая гаруй нь охид байна. Бид олж авсан амжилтаа алдахыг хүсэхгүй байна гэв.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Талибанчуудад сургуулиуд нээлттэй хэвээр байх талаар ярилцсан эсэхийг асуухад Фор нээлттэй байна гэдэгт найдаж байна гээд "Талибанчууд нэгэн цул биш. Дүүрэг, хот бүр өөр өөр удирдлагаар ажиллаж байгаа тул бид нэг бүрчлэн тухайн бүс нутгийн тэргүүлэх байгууллагуудтай ярилцаж байгаа ч цаашид сургуульд зөвхөн охид төдийгүй хөвгүүд сурах нь ямар чухал болохыг ухуулан таниулах ажил хийх хэрэгтэй байна. Одоогийн байдлаар хөвгүүд Талибаны гишүүнээр татагдан орох нь ихсээд байна” гэж хэлжээ. "Бид сургуульд хөвгүүд ч, охид ч ялгаагүй сурцалцаасай гэж хүсч байна, Бид Афганистаны ирээдүй болсон залуучуудад боломж олгох хэрэгтэй” гэв.

Фор 2018 оноос хойш тус агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд өөр нэг чухал асуудал бол Афганистан дахь дархлаажуулалтын түвшин мэдэгдэхүйц буурсан тул урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг нэмэгдүүлж өвчлөлийн бууруулах явдал мөн гэж Фор хэлэв.

Тиймээс халдварт саагийн вакцинжуулалт, улаан бурхан өвчний вакцинжуулалтыг урьдчилан сэргийлэх зорилгооор дахин эхлүүлэх хэрэгтэй гэсэн үг юм" гэж тэр онцоллоо.

"Бид зүгээр л ард түмний наад захыг хэрэгцээг хангахын тулд маш шаргуу ажиллаж байна. Хүмүүс маш их айж, ирээдүйнхээ төлөө санаа зовж, тэднийг цаашид юу болохыг мэдэхгүй байна. Тэд хоолоо хаанаас авахаа, дэлгүүр нь нээлттэй, банкууд нь хаалттай байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Тэдний цалин нь хүрэлцэхгүй байгаа ба тэд зүгээр л амьд үлдэхийг хичээж байна" гэж тэр нэмж хэлэв.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Афганистан улсад ажилласан 65 жилийн түүхтэй бөгөөд Фор хэлэхдээ тус улсад цаашид урт хугацаагаар ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ. Тус агентлаг хурцдаж буй хямралыг шийдвэрлэхийн тулд 192 сая ам.долларын тусламж үзүүлэхийг хүсжээ.

"Энэ бол их мөнгө, гэхдээ бидэнд Афганистан улсад үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж бодож байна. Мөн бид олон Афган хүүхдүүдийн хажууд үлдэж, тэднийг дэмжих хэрэгтэй тул бидэнд олон сар, жилийн хугацаа хэрэгтэй байгаа ба бид энд үлдэхээр төлөвлөж байна " гэж тэр хэлэв.

Эх сурвалж: cnbc.com

Өнөөдөр “Хос бичигтэн“ арга хэмжээг зохион байгуулна
Өнөөдөр “Хос бичигтэн“ арга хэмжээг зохион байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.