/2023.01.23/: Олон угсаатны соёлын өвөөрөө бахархах, өвлийн аялал жуулчлал, спортыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2023” цас мөсний баяр амжилттай үргэлжилж байна.
Ховд аймаг нь олон угсаатны соёлын өвийн өлгий нутаг бөгөөд Халх, Захчин, Казах, Торгууд, Урианхай, Өөлд, Дөрвөд, Мянгад зэрэг эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн давтагдашгүй баялаг өв уламжлалуудтай билээ.
Зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг Борцгор хотон шувууны домогтой, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриан дор зохион байгуулж ирсэн “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр энэ жил 9 дэх удаагаа шинэ өнгө төрхтэйгээр зохион байгуулагдаж байна.
Эх сурвалж: Соёлын яам