Хятад улс Өмнөд Солонгос, Японы жуулчдыг хүлээж авахгүй гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс Өмнөд Солонгос, Японы жуулчдыг хүлээж авахгүй гэжээ

chinese tourist walks into Incheon testing centre

/2023.01.11/: Хятадын жуулчдад Ковидын хязгаарлалт тавьсны хариуд Хятад улс Өмнөд Солонгос, Японы иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоолоо.

Хятадын эсрэг “ялгаварлан гадуурхсан” хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцлах хүртэл Өмнөд Солонгосын визний түр зогсолт хэвээр байх болно гэж Бээжин мэдэгдэв.

Япон, Өмнөд Солонгос нь Хятад жуулчдаас хил нэвтрэх шаардлага тавьсан анхны улсууд биш боловч хамгийн хатуу арга хэмжээ авч буй улсууд юм.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос Хятадаас ирэх жуулчдад жуулчны виз олгохоо зогсоосон бөгөөд Хятадын гадаад хэргийн яам үүнийг "хүлээн авах боломжгүй", "шинжлэх ухааны үндэслэлгүй" гэж үзжээ.

Энэ хооронд Япон Хятадаас ирсэн зочдыг Ковидын сөрөг шинжилгээ өгсөн тохиолдолд тус улсад нэвтрэхийг зөвшөөрч байна. Энэ нь Их Британи, АНУ-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй төстэй боловч Япон улс Хятадаас Японы зарим хот руу хийх нислэгийг хязгаарлаж байна гэсэн юм.

Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.