/2022.11.20/ Аль-Кайда бүлэглэлийнхэн дэлхий даяар амьдран буй исламын шашинтнуудыг Катарт зохиогдох Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхгүй байхыг уриаллаа.
Аль-Кайдагийн Йемен дэх салбар нь "Ямар ч ёс суртахуунгүй, ижил хүйстэн, авлига, шашингүйн үзлийг тараагчдыг Арабын хойгт авчирлаа. Тиймээс исламын шашинт ахан дүүстээ энэ үйл явдалд оролцохгүй байж, хол байхыг хүсье" гэжээ.
Харин Дэлхийн аваргыг зохион байгуулагчид хэн бүхэн энэ тоглолтыг үзэх боломжтой бөгөөд түүн дотроо ижил хүйсэрхэг чиг хандлагатай хүмүүс ч ирж болно. Тоглолт үзэхэд тэдний бэлгийн чиг хандлага хамаарахгүй гэжээ.
Катар нь 3 сая хүнтэй бөгөөд тэдний ихэнх нь гадаад иргэд байдаг. Гэвч 50 мянга гаруй хүнийг дэлхийн аваргын үеэр хамгаалалтад ажиллуулахаар бэлтгэсэн байна.
Эх сурвалж: Ройтерс