/2022.11.20/ Хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнөхөн алдарт Louis Vuitton брэнд хөлбөмбөгийн спортын домог болсон Кристиано Рональдо болон Лионил Месси нарын зургийг нийтлэв. Домгуудын зургийг шатар тоглож буйгаар авсан хүн бол гэрэл зураг, түүн дотроо хөрөг зургийн салбарт домог болсон Анни Любовиц юм.
Энэ бол дэлхий даяар шуугиан тарьсан сюрприз байлаа.
Мэдээж, гайхалтай зураг. Гэхдээ "Энэ хоёр домгийг нэг дор суулгаад, өөр нэгэн домгоор зургийг нь даруулахдаа LV брэнд хэчнээн доллар зарцуулсан бол" гэх асуулт хүн бүхний толгойд буусан нь ойлгомжтой.
Өдгөө 73 настай, америкийн гэрэл зурагчин Анни Любовиц дэлхийн хамгийн баян зурагчин бөгөөд 440 сая долларын хөрөнгөтэй.
Кристиано Рональдо инстаграмд 497 сая дагагчтай бөгөөд сурталчилгааны нэг пост нь 2,3 сая долларын төлбөртэй. Лионил Месси ч сошиал хуудастаа нэг постыг 1,7 сая доллараар постолдог. Ингээд бодвол энэ хоёрын зөвхөн нэг пост нь 4,4 сая доллар ойролцоогоор болж байна.
Үүн дээр гэрэл зурагчин Анни Любовицийн төлбөрийг бодоцгооё. Зарим мэдээллийн хэрэгслийн бичсэнээр тэрээр нэг удаагийн зураг авалт багадаа 170 мянган доллар болдог ажээ.
Ингээд бодвол LV компани энэ удаагийн зураг авалт сурталчилгаанд хамгийн багаар бодоход 5 сая доллар зарцуулж байж болзошгүй байна.
Эх сурвалж: americanpost