/2021.08.25/ Токио-2020 паралимпын наадам өчигдөр сүр жавхлантай нээлтээ хийлээ. Паралимпын наадамд манай улсаас 11 тамирчин спортын зургаан төрөлд хүч үзэхээр очсон юм. Харамсалтай нь Монгол улсаас паралимпын шууд дамжуулалтыг хийсэн нэг ч телевиз байгаагүйд иргэд бухимдалтай ханджээ. Монгол тамирчдын олимпын цэнгэлдэх хүрээлэнд төрийн далбаагаа намируулан орж ирж байгааг харах хүсэлтэй хүн нэгээр тогтоогүй, энэ үзэгдлийг "ялгаварлан гадуурхалт" хэмээн цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Иргэн Б.Болороо сэтгэгдлээ илэрхийлжээ.
Пара тамирчдын оролцож байгаа олимпыг нэг ч тв дамжуулсангүй бүүр арайчдээ гэмээр биш гэжүү???
Тэр баг тамирчдын бүрэлдэхүүнд сурвалжлагчид явж байгаа нь хамаагүй, тэмцээндээ оролцсоных нь дараа үсрээд л сэтгэгдлийг нь асууж яриа авч гаргана биздээ.
Би, Бид яг оролцож байгаа, өрсөлдөж байгаа процессыг үзэж, Уранаа, Цогтоо дээр баярласан шигээ баярлаж, Цэндбаатарт харамссан шигээ яг тэр цаг мөчид нь хамтдаа баймаар байна шууд дамжуулалтаар....
Энэ олимп шууд дамжуулах эрхийг яаж авдгийг би сайн мэдэхгүй, гэхдээ одоо 10 жилийн өмнөх шиг биш хүсвэл авч болох байсан байх. Олимпын наадам дамжуулах эрхийг тв-үүд нийлж авсан гээд манайхаар тийм спорт нь гарна гээд хуваарь яваад байсан биздээ? ПАРА болохоор авч болдоггүй хэрэг үү? ХҮСЭЭГҮЙ ЮУ? БОЛООГҮЙ ЮУ?
Хэн нь хариуцдаг вэ? Биеийн тамир, спортын хороо юу, ТВ-үүдийн холбоо юу, Харилцаа холбооны зохицуулах хороо юу? албан ёсны тайлбар өгөөсэй гэж хүсэж байна.
ЭНЭ БОЛ МАШ ТОМ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ.
ЯАГААД ШУУД ДАМЖУУЛАЛТ чухал вэ гэж үү?
1. пара тамирчдыг хараад бусад хүмүүсийн хандлага ойлголт өөрчлөгдөнө
2. хб-тэй хүүхэдтэй эцэг эх би ч хүүхдээ спортоор хичээллүүлж нийгэмд оролцуулж болох юм байна гэсэн итгэл авна. Хүүхдүүд ч ялгаагүй.
3. МУ-ын иргэн бүр тэгш эрхтэй учраас дамжуулсан л бол адилхан байх ёстой.
МУ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн ороод даруй 12 жил болсон байна. Хаана байна тэр тэгш байдал чинь???
Би хөгжлийн бэрхшээлтэй ч Монгол Улсын иргэн хүн. Хөгжлийн бэрхшээл бол тухайн хүндээ байдаггүй юмаа яаааг ийм ялгаварлан гадуурхалт чинь хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг юм.
БИ ДУУГҮЙ ТЭВЧИЖ ЧАДАХГҮЙ ЭЭ, ЯДАЖ ӨНӨӨДӨР ЭСЭРГҮҮЦЭЖ, УЧИР БАЙДЛЫГ ТОДРУУЛЖ 3 ЖИЛИЙН ДАРАА ИЖИЛ ТЭГШ ДАМЖУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА.
Одоогоор олимпын хороо болон бусад байгууллага ямар нэг тайлбар хийгээгүй байна.