/2021.08.25/: Чумаковын нэрэмжит төв нь 2021 оны аравдугаар сараас эхлэн КовиВак коронавирусын эсрэг вакцины үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж, сард 2.5 сая тун үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж тус төвийн захирал Айдар Ишмухаметов "Россия 24" сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Одоогоор үйлдвэрлэлээ өргөжүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр бүх зүйлийг эцэслэн шийдвэрлэгдэх болно гэж тэрээр нэмж хэлэв.
Тус төв вакцины урвалыг хоёр долоо хоногийн өмнө хүлээн авсан ба "энэ бол зайлшгүй хийгдэх шинэчлэл юм. Бид тоног төхөрөмжөө суурьлуулж чадсан. Энэ долоо хоногийн сүүлээр бид вакцин үйлдвэрлэх ажлыг эхэлнэ. Энэ бол бидний хувьд том үе шат юм. Бид үүнийг бараг хагас жил хүлээсэн" гэж Ишмухаметов хэлэв.
2021 оны зургаадугаар сард Эрүүл мэндийн яам Чумаковын нэрэмжит төвд КовиВак-ийн бүртгэлийн дараах судалгаа хийх зөвшөөрөл өгсөн бөгөөд клиникийн туршилтанд 32 мянган хүн хамрагдахаар байсан. Уг бэлдмэл аль хэдийн иргэдийн дунд эргэлтэд орчихсон аж.
КовиВак-ийг иргэдийг вакцинжуулах зорилгоор бүс нутгуудад түгээсэн бөгөөд маш хурдан дуусч байгаа гэж мэдээлсэн. Зургадугаар сард Үйлдвэр, худалдааны яамны сайд Денис Мантуров "КовиВак"-ын үйлдвэрлэлийн хэмжээ нь уг эмийг экспортлоход хангалтгүй байгааг тэмдэглэжээ.
Тавдугаар сард тус төвийн захирал Айдар Ишмухаметов өөрийн байгууллагын хүчин чадлыг жилд 7-8 сая тун вакцин үйлдвэрлэх чадвартай гэж тооцож байсан ба тоног төхөөрөмжөө шинэчилсний дараа үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ гэж үнэлж байжээ.
Нанолек компани KoviVac-ийн үйлдвэрлэлийг энэ зуны эцэс гэхэд эхлүүлэхээр төлөвлөж байсан.
Наймдугаар сарын 24-нд Ишмухаметов хэлэхдээ, Чумаковын нэрэмжит төвд коронавирусын дельта хувилбарын эсрэг вакцин хийх ажил хэдийнэ хийгдээд эхэлсэн гэв.
ОХУ-д COVID-19-ийн эсрэг дотоодын дөрвөн вакцин бүртгэгдсэн: Sputnik V ба Sputnik Light "EpiVacCorona" ба "КовиВак".
Эх сурвалж: interfax.ru