/2021.08.25/ Токио 2020 зуны олимпын наадамд оролцож, медаль хүртсэн тамирчдад төрийн дээд одон, медаль гардуулна.
Тамирчид Токио хотоос ирээд тусгаарлалтад байсан. Энэ хугацаа дууссаны дараа тамирчдыг хүлээн авч урамшуулж байгаа нь энэ юм.
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдыг хүлээн авч, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон мөнгөн медалийн эзэн болсон Саиед Моллайд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоно. Мөн гавьяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон талаар БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц наймдугаар сарын 19-ний өдөр мэдээлсэн.
Үүний дараа 12:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчдыг хүлээн авч уулзан, сайдын нэрэмжит урамшуулал болон орон сууц өгөхөөр төлөвлөсөн талаар мэдээлсэн.