/2021.08.18/ Зөрчлийн тухай хуулиар хууль бусаар тарвага агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол иргэнийг 300 мянган төгрөг, ААН-ийг 3 сая төгрөгөөр торгодог байна.
Тарваганы тоо толгой, тархац нутгийг өргөжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд тарвага агнахыг 3 жилийн хугацаатай хориглосон. Мөн хууль бус ан агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НЗД-ын захирамж гарсан.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар МХЕГ, ЦЕГ, ОБЕГ авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалтын явцад тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн 61 зөрчил илэрсэн байна. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зөрчлөөр илэрсэн зүйлсийг хүлээлгэн өгчээ.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл, "Зөрчлийн тухай хуулиар 70 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг авч ажилласан. Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл аймгаас ирж буй тээврийн хэрэгслээс зөрчил их илэрч байна. Дээрх аймгууд тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй бүсэд багтдаг" гэв .