/2021.08.18/: Талибанчууд барууныхны дэмжлэгтэй Кабул дахь Афганистаны засгийн газартай 2001 онд тусгаарлагдсанаас хойш тэмцэж байна.
Эхэн үедээ энэ бүлэгт "мужахидууд" /моджахед/ гэж нэрлэгддэг босогчид 1980-аад онд Зөвлөлтийн цэргүүдийг АНУ-ын дэмжлэгтэйгээр няцааж байсан. Тус бүлэглэл 1994 онд тусдаа нэг фракц болон иргэний дайн хийж 1996 он гэхэд улсынхаа ихэнх хэсгийг хяналтандаа авч, лалын хуулийг тайлбараа ард иргэддээ тулгаж байжээ. Эсэргүүцэгчид болон барууны улс, орнууд тэднийг лалын хуулийн хувилбарыг хэрцгийгээр хэрэгжүүлж, шашны цөөнхийг дарангуйлсан гэж буруутгажээ.
Гадаадын улс орнууд өөрсдийн цэргүүдээ татан гаргаж эхэлснээс хойш Талибанчууд Афганистанд дахин цэргийн хүчээ нэмэгдүүлж, улсынхаа ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн авч, 34 мужийн 10 нийслэл хотыг хянаж эхэлсэн байна. Талибаны үүсгэн байгуулагч, анхны удирдагч нь Мулла Мохаммад Омар байсан бөгөөд 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын дэмжлэгтэй орон нутгийн хүчнүүд Талибаныг даран унагасны дараа нуугдсан.
Омар оршин суугаа газар нь маш нууц байсан тул түүнийг нас барсныг нь амь үрэгдсэнээс нь хойш хоёр жилийн дараа 2013 онд хүү нь баталжээ.
Энэ хөдөлгөөний хамгийн гол хүмүүсийг танилцуулж байна.
Хайбатулла Ахунзада
"Итгэл үнэмшлийн удирдагч" хэмээн нэрлэгддэг, Исламын хуульч, эрдэмтэн тэрээр тус бүлгэмийн улс төр, шашин, цэргийн асуудал хариуцсан Талибаны дээд удирдагч юм.
Ахунзада нь 2016 онд Афганистан, Пакистаны хилийн ойролцоо АНУ-ын нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртөж, амиа алдсан өмнөх удирдагч Ахтар Мансурын дараа тус үүрэгт ажлыг хүлээн авчээ.
Ахунзада 15 жилийн турш, 2016 оны 5-р сард гэнэт алга болох хүртлээ Пакистаны баруун өмнөд хэсэгт орших Кучлак хотын нэгэн сүмд багшилж, номлож байсан гэж түүний хамтрагчид болон оюутнууд Ройтерс агентлагт ярьжээ.
Тэрээр 60 орчим настай гэж таамаглаж байгаа бөгөөд түүний байршил нь тодорхойгүй байна.
Мулла Мохаммед Якуб
Талибан бүлэглэлийг үүсгэн байгуулагч Мулла Омарын хүү Якуб нь тус бүлэглэлийн цэргийн ажиллагааг хянадаг бөгөөд түүнийг Афганистаны газар дэвсгэр дээр байгаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Түүнийг олон удаагийн тэмцлийн үеэр хөдөлгөөний ерөнхий удирдагчын албан тушаал санал болгож байсан ч Мансурын залгамжлагчийг сонгох хурал дээр Талибаны командлагчийн хэлснээр тэрээр байлдааны талбарын туршлагагүй, хэтэрхий залуу байна гэж татгалзсанаар 2016 онд Ахунзадаг сонгосон юм.
Якубийг 30 орчим настай гэж үздэг.
Сиражуддин Хаккани
Нэрт моджахедын командлагч Жалалуддин Хакканигийн хүү Сиражуддин Пакистан-Афганистаны хил дээрх Талибаны санхүүгийн болон цэргийн хөрөнгийг хянадаг чөлөөт зохион байгуулалттай Хаккани сүлжээг удирддаг. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Хакканичууд Афганистанд амиа золиослогч нар бөмбөг дэлбэлсэн гэж үзэж байгаа бөгөөд Афганистаны Кабул хотын шилдэг зочид буудал руу хийсэн халдлага, тухайн үеийн Ерөнхийлөгч асан Хамид Карзайгийн амь насанд халдах оролдлого, тус улс дахь Энэтхэгийн элчин сайдын яам руу амиа золиогч халдсан гэх хэд хэдэн томоохон халдлагад буруутгагдаж байна. Хаккани 40-50 орчим настай бөгөөд түүний байршил нь тодорхойгүй байна.
Мулла Абдул Гани Барадар
Талибаныг үүсгэн байгуулагчдын нэг Барадар одоо Талибаны улс төрийн албыг удирдаж байгаа бөгөөд Афганистан улсад тогтвортой энх тайвныг бий болгох, гал зогсоох улс төрийн хэлэлцээрийг эхлүүлэхийн тулд Доха дахь бүлгийн хэлэлцээр хийх багийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа ажээ. Энэ хэлэлцээр нь сүүлийн саруудад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадаагүй юм. Мулла Омарын хамгийн итгэмжлэгдсэн командлагчдын нэг байсан Барадарыг 2010 онд Пакистаны өмнөд нутгийн Карачи хотын аюулгүй байдлын албаныхан баривчилан хорьж, 2018 онд суллажээ.
Шер Мохаммад Аббас Станикзай
Талибаны засгийн газар огцрохоосоо өмнө дэд сайдаар ажиллаж байсан Станикзай Дохад арав орчим жил амьдарсан бөгөөд 2015 онд тус бүлгийн улс төрийн албаны даргаар ажиллаж байжээ. Тэрээр Афганистаны засгийн газартай хийсэн хэлэлцээнд оролцож, Талибаныг төлөөлж хэд хэдэн оронд дипломат уулзалт хийж байжээ.
Абдул Хаким Хаккания
Тэрээр Талибаны хэлэлцээрийн багийн ахалдаг. Талибаны сүүдрийн шүүхийн ерөнхий шүүгч асан шашны хүчирхэг зөвлөлийг тэргүүлдэг бөгөөд Ахунзада хамгийн их итгэлт хүн гэж түүнийг хүмүүс үздэг.
Эх сурвалж: aljazeera.com