Томуугийн вакциныг аравдугаар сараас эхлэн хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуугийн вакциныг аравдугаар сараас эхлэн хийнэ

/2021.08.18/

Дэлхий дахинд тархаж буй олон төрлийн томуу өвчнөөс сэргийлэх тарилгыг жил бүр хийдэг билээ.

Тэгвэл энэ жил ямар төрлийн, хаана үйлдвэрлэсэн вакцинаар хүүхдүүдийг дархлаажуулах талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.

- Томуугийн вакцин хаана үйлдвэрлэсэн вакцин байх вэ?

- Олон улсад Good Manufacturing Pracrtices /GMP/ гэх стандарт байдаг. Эмийн үйлдвэрлэлийн хувьд тухайн эмийг стандартад заасны дагуу үйлдвэрлэж, чанарыг нь шалгаж баталгаажуулж байгаа олон улсын систем бөгөөд /QC+QA/ чанарын хяналт+ чанарын баталгаажилт гэсэн хэсгээс тогтоно. Энэ шаардлагыг хангасан л байвал хаана үйлдвэрлэсэн нь төдийлөн чухал байдаггүй.

- Вакцинаа хэзээнээс тарьж эхлэх вэ?

- НҮБ-ын хүүхдийн санд он эхэлмэгц захиалгаа өгсөн байгаа. Есдүгээр сарын 28-нд томуугийн эсрэг вакцин Монгол улсад ирнэ. Аравдугаар сараас эхлээд вакцин хийж эхлэх төлөвлөгөөтэй байна.

Нэг ангид 10-15 сурагч ЭЕШ өгнө
Нэг ангид 10-15 сурагч ЭЕШ өгнө
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.