20 иргэний амь насыг авран хамгаалжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

20 иргэний амь насыг авран хамгаалжээ

/2022.08.15/: Нийслэлийн хэмжээнд 2022 оны наймдугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4, нийт 18 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 355 сая төгрөгний эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.2 хувиар буурсан дүнтэй байна.

2022 он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1240, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 133 нийт 1378 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: НОБГ

Говь-Алтай аймагт “ганц бие“ залуусын чуулга, уулзалт болж өндөрлөжээ
Говь-Алтай аймагт “ганц бие“ залуусын чуулга, уулзалт болж өндөрлөжээ
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.