/2022.08.12/: Энэтхэгийн Ченнай хотод болсон Фиде-ийн 44 дэх удаагийн шатрын олимпиадад оролцсон монголын баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн юм.
Энэ үеэр шатрын эмэгтэйчүүдийн Их мастер цолны нормоо биелүүлсэн, Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Кайсса" клубын тамирчин, шатрын спортын Олон Улсын мастер Төрмөнхийн Мөнхзулд Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн зүгээс хүндэтгэл үзүүллээ.
Т.Мөнхзулыг багаас нь шатрын спорт руу хөтлөн оруулж, өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж буй хүн нь түүний аав, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх билээ.
Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэхь цорын ганц тивийн чанартай медалиар нэрлэгдэж байна.
Тэрбээр 20 насандаа Монголын шатрын түүхэн дэх эмэгтэйчүүдийн долоо дахь Их мастер цолтноор тодорч байна.
Эх сурвалж: ХАНЗ