Б.Баярбаатар: Эпштэйнээс болж Монгол Улс өдөрт 15 тэрбум ам.долларын хүүний хүүгийн өрөнд орсон
 

Б.Баярбаатар: Эпштэйнээс болж Монгол Улс өдөрт 15 тэрбум ам.долларын хүүний хүүгийн өрөнд орсон

2026 онд АНУ-ын Хууль зүйн яам Эпштэйнтэй холбоотой 3.5 сая орчим хуудас материал нийтэлсний дунд манай улстай холбоотой нэрс болон баримтууд дурдагдсан байдаг. Үүнтэй холбоотой сонсгол ирэх лхагва гарагт болох бөгөөд сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар байр сууриа илэрхийлэх үедээ Дубайн гэрээнд Эпштэйн нөлөөлснөөр бид өдөрт 15 тэрбум ам.долларын хүүний хүү төлж байна гэх утга бүхий зүйлс ярьжээ.

Б.Баярбаатар гишүүний хэлснээр тооцож үзвэл 15 тэрбум ам.доллар нь 53.94 их наяд төгрөг буюу ойролцоогоор Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. Хэрэв бид хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хүү өдөр бүр төлөх өрөнд унасан нь үнэн бол энэ сонсголоор Эпштэйнтэй холбоотой илүү ноцтой баримтууд ил болно гэсэн үг.

Б.Баярбаатар гишүүн алдаж хэлэв үү, эсвэл энэ үнэхээр бодит тоо юу?

Сонсголтой холбогдуулан Б.Баярбаатар гишүүн мэдээлэл хийхдээ алдаж хэлсэн байж болзошгүй. Нэг үгээр хэлэхэд манай улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх шахуу ам.доллар хүүгийн төлбөрт явах учиргүй. Тэрээр мөн өмнө нь Эпштэйнээр зуучлуулан Монголын өндөр албан тушаалтнууд Дубайд морин уралдаан үзсэн хэмээн ярьж байсан удаатай. Эпштэйний хувьд Дубайн гэрээг боловсруулсан, Рио Тинтогийн ашиг сонирхлыг хамгаалсан байж болзошгүй гэх мэдээллүүд цацагдаад байгаа бөгөөд Б.Баярбаатар гишүүний ярьж буйгаар эдгээр нь оргүй хоосон зүйл биш бололтой.

Тэгвэл Монголын байгалийн баялаг үнэн хэрэгтээ иргэдийн өмч биш, манай улстөрчид, цаашлаад дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийн халаасанд орж, ард иргэд "ногдол ашиг" нэртэй хувь авсан ч нөгөө талаараа төсөв бүрдүүлэхийн тулд борви, бохис хийлгүй ажиллах шаардлагатай болоод байна.

Ж.Сондор

ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.05
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.05
 
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.