Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр хууль хүчний байгууллагын талаар мэдэгдэл хийсэн. Түүний улмаар Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж буйгаа мэдэгдсэн байдаг.
Энэхүү асуудалтай холбоотойгоор Шадар сайд Н.Номтойбаяр дараах тайлбарыг хийжээ. Мөн тэрбээр уг асуудлын талаар өмнө нь 2022 онд жиргэж байсан тухай дурдсан.
Шадар сайд Н.Номтойбаяр "Намайг шоронгоос 3 өдөр оргож, Булганы хорих дээр очиж тухайн үед хоригдож байсан С.Баяр даргыг эргэсэн гэж бүрэлдэхүүн гарч шалгаж байсан асуудал байдаг юм. Ний нуугүй хэлэхэд хүний л нэг хувийн тэмцэл гэж ойлгож болно. Тэр үед энэ нөхрийн нэр \А.Намсаманд\ сонсогдож байсан. Тэр А.Намсаманд "тухайн хорих ангид ажиллаж байсан нөхдүүдийг дуудаад Номтойбаярыг оргосон гэж мэдүүлэг өг" гэж шахаж шаардаж байсан. Хавчлагад орж байсан алба хаагчид энэ хүн огтхон ч оргоогүй гэж албан үүргээ гүйцэтгэсэн. Бид хүнийг хийсэн хэрэгт бол гүтгэж чадахгүй гэсэн байр суурийг тавьж байсан. Иймээс тэр хүмүүс бүгдээрээ ажлаас халагдаж байсан. Өөрөөр хэлбэл, би өөрөө амсаж байсан учраас өчигдөр Амарсайхан сайдын яриад байсан асуудалд итгэхийг хүсэж байна" гэжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.