Э.Батшугар сайд “Фентанил“ тарианы асуудлаа яаралтай шийднэ үү!
 

Э.Батшугар сайд “Фентанил“ тарианы асуудлаа яаралтай шийднэ үү!

Цахим орчинд ерөнхий мэдээгүйжүүлэгчтэй буюу унтуулгатай хагалгаанд орох үеэр хэрэглэдэг “Фентанил” тариа улсын хэмжээнд тасраад байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Эх сурвалжийн дурдаж буйгаар уг тарианы хомсдол үүсээд хоёр сар орчмын хугацаа өнгөрч байгаа гэх.

Уг тариа нь сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай тул тодорхой зөвшөөрөл бүхий байгууллагаад л нийлүүлдэг ховор төрлийн эмийн бүтээгдэхүүн. Гэвч энэхүү эмийг нийлүүлдэг гол байгууллага ОХУ-аас түүхий эдээ авдаг тул түүхий эдийн хомсдолд наймдугаар сараас эхлэн орсноор энэ бүхэн эхэлжээ.

Дайны нөхцөл байдлаас үүдэн бид шатахууны хомсдолд орж, тэгш сондгойгоор зорчин, лимиттэйгээр шатахуун авч амьдралаа залгуулсан. Гэтэл эмнэлгийн орон дээр үхэл, амьдралтай тэмцэлдэж буй иргэд нэг өдөр ч хүлээнэ гэдэг бэрх. Тиймээс энэхүү асуудалд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар соргог хандах учиртай.

Эрүүл мэндийн яамны зүгээс тус тариа улсын хэмжээнд тасарсан зүйл байхгүй. Хомсдол үүссэн эсэх асуудал нь тухайн эмнэлгүүдийн менежментийн асуудал гэх тайлбар өгөөд байна.

Энэхүү асуудлыг олон нийтийн сүлжээнд асуудал болгон хөндсөн СХД-ийн Нэгдсэн эмнэлэгийн захирал Ц.Олонбаяр "“Фентанил” тариа зөвхөн манай эмнэлэгт биш бусад бүх улсын эмнэлгүүдэд тасалдсан байгаа. Манай эмнэлэг дээр тасалдал үүсээд хоёр сар орчим болж байна" гэлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт мөн хомсдол үүсэх эрсдэл үүссэн тул яаралтай хагалгааны заалттай өвчтөнүүдэд нөөцөө ашиглаж, төлөвлөгөөт хагалгаа хойшлох төлөвтэй байгаа талаар дурдав.

Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.Цолмон ""Фентанил" тарилгын хувьд түүхий эдээ ОХУ-аас авдаг. ОХУ дайнтай байгаа, энэ эм нь өөрөө сэтгэцэд нөлөөт эм учраас бусад эм шиг оруулаад ирэх боломж байдаггүй.

Агентлагийн хувьд дахиж энэхүү тарианы тасалдал үүсгэхгүйн тулд тусгай зөвшөөрөлтэй компаниудад хүсэлт хүргүүлсэн байгаа. Энэ дагуу "Монгол Эм Импекс Концерн" захиалгынхаа тоог нэмэхээр болсон.

Эмнэлгүүд төлөвлөгөөт хагалгаагаа бага зэрэг хойшлуулсан байгаа. Түүнээс биш яаралтай хагалгаагаа хийж байгаа.

Нэгдүгээр эмнэлэг, ХСҮТ, ЭХЭМҮТ зэрэг эмнэлгүүд бидэнд хомсдол үүсээд байгаа талаар бичгээ өгсөн. СХД-ийн эмнэлгийн хувьд бидэнд энэ талаар бичиг нэг ч ирүүлээгүй байна.

Өнөөдрийн байдлаар тасалдах эрсдэл үүсээд байгаа талаар мэдээлсэн ганцхан эмнэлэг байгаа нь "Амгалан" амаржих л байна.

Хамгийн гол нь энэ бол онцгой эм. Үйлдвэрлэгч болон нийлүүлэгч талд асуудал үүсээд, эм нийлүүлэх шаардлага нь нэмэгдээд байгаа учраас манай улсын хэмжээнд ийм асуудал үүсээд байгаа" гэх тайлбар өгөөд байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэхүү асуудалд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Түүний хувьд эмийн чанар, нийлүүлэлтийн тал дээр тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргасан ч эмнэлгийн яаралтай тусламжийн нэн шаардлагатай эм болох "Фентанил" тарилгын асуудлаа яаралтай шийдэх шаардлага ийнхүү үүсээд байна.

Ж.Сондор

Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан
Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан
 
ЗАСАГ | 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
ЗАСАГ | 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.