
Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их Засаг Кингс" төрөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авах жагсаалтад бичигдсэн байснаар үүссэн асуудлын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.
Тэрбээр "Их Засаг Кинг гэдэг сургууль судалгаанд орсон нь үнэн. Тухайн файл нь хуучин файл байсан. Тэр сургууль өөрсдөө татгалзсан учраас бид хамтарч ажиллахгүй. Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа юм байна. Нэг нь төрөөс сохор улаан мөнгө ч аваагүй хэр нь яригдаж байхад нөгөөдөх нь АН-ын дарга, ТЭСО-гийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа нь шударга ёс юм уу.
ТЭСО группийн хоёр цэцэрлэг 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Өчигдөр Лу.Гантөмөр төрөөс хувийн сургуулиудад санхүүжилт олгох нь буруу гэдэг ярилцлага өгч байх шиг байна лээ. Ямар нүүрээрээ ийм ярилцлага өгч байгааг мэдэхгүй. Ямартай ч өөрийнх нь хамаарал бүхий Глобал сургууль төрөөс санхүүжилт аваад явж л байгаа юм байна лээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.