ЖДҮ эрхэлдэг 815 байгууллага 13 тэрбум орчим төгрөг олжээ
 

ЖДҮ эрхэлдэг 815 байгууллага 13 тэрбум орчим төгрөг олжээ

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан аялал жуулчлалын арга хэмжээнүүдэд 815 жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулж, 13 тэрбум орчим төгрөгийн орлогыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.

Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд 2026 онд Улаанбаатар хотод аялал жуулчлалын 19 арга хэмжээг зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхсон аж.

Мөн Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оноос 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт үзүүлсэн байна. Харин Улаанбаатар хотод 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа юм.

Улмаар “Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын 2026 оны эхний улирлын тайланд Монгол Улс:

  • "Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид 39 хувийн үзүүлэлтээр 4-р байр;
  • Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид 29 хувийн өсөлттэйгөөр 2-р байр;
  • Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр 3-р байр;
  • Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр 4-р байрт эрэмбэлэгдэж байна.
Гурилын үнэ өсөж, Махны үнэ буурчээ
Гурилын үнэ өсөж, Махны үнэ буурчээ
 
Н.Номтойбаяр: А.Намсаманд “намайг оргосон“ гэж мэдүүлэг өг гэж бусдыг ШАХАЖ байсан
Н.Номтойбаяр: А.Намсаманд “намайг оргосон“ гэж мэдүүлэг өг гэж бусдыг ШАХАЖ байсан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.