
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан үүсээд буй асуудлуудтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "ШШГЕГ-ын дарга, Генерал А.Намсамандад итгэж, дэмжиж генерал цол авахад нь салбарын сайдын хувьд Ерөнхийлөгч рүү саналаа оруулж, энэ хүн цолоо авсан. Гэтэл өөртөө нэг орон сууц Зайсанд авсан. Гэтэл алба хаагчид нь орон сууцгүй, хүсэлтээ өгөөд явж байна.
Алба хаагчдынхаа нэр дээр 10 сая төгрөг өгөхөөр бичиг аваад дөрвөн саяыг нь өгөөд, үлдсэнийг нь өөрөө авдаг гэдгийг алба хаагчид нь өргөдөл бичээд ирүүлсэн. Хорих ангиуд руу мөнгө шилжүүлээд түүнийгээ өөрөө авдаг. Хорих ангиудад хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг.
ШШГЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь "Нүүрстэйн ам", "Авдрант хайрхан" гэж асар их нөөцтэй нүүрсний орд, гантиг чулууны орд байдаг. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа А.Намсамандтай хамтарч энэ газруудыг ашиглахаар тохирсон. Эндээ намайг хамтарч ажиллаач гэсэн санал тавьж орж ирээд, надаар загнуулаад гарч байсан.
Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байхдаа 777 цагдаагийн алба хаагчийн 13 дахь сарын цалинг хасч, 7.9 тэрбум төгрөгийг А.Намсамандтай нийлж ШШГЕГ руу шилжүүлсэн.
Б.Булнай гэдэг хүн Г.Занданшатарын хамаатан. Цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээ, тусгай обьекттой холбоотой тендерүүдийг авдаг. 1.2 тэрбум төгрөгийн тендер авчихсан байгаа хүн.
Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ардаа алтны уурхайтай Б.Оюутболд гэж хүнийг Экологийн цагдаагийн даргаар томилсон. "Вайнд майнд" ХХК 5 тэрбум төгрөгийг хээл хахууль өгсөн асуудал байгаа.
Намайг сайдаар ирэхэд "Хар тамхи илрүүлэх тест 24ширхэг байна. Тест авч өгөөч" гэсэн байдалтай байсан. Хар тамхийг албаар эзэнгүй болгож, залуусыг хар тамхинд живүүлэх хорлох ажиллагааны ард улстөрчид, урлаг соёлынхон, ТӨК-ийн захирлууд хүртэл бий.
Надад Хотын дарга байхдаа авсан нэг метр ч газар байхгүй, албан тушаал хашиж байхдаа авсан нэг ч ширхэг тендер байхгүй. Бүгдийг нь шалгуулж, өөрөөсөө эхлэн үлгэрлэнэ.
Монгол Улсад шударга ёс байна уу гэдгийг хүн бүхэн асууж байгаа. Харамсалтай нь шударга ёсны хууль нь гууль болсон байна. Би ҮАБЗ-д асар ноцтой, зохион байгуулалттай гэж хэлж болохуйц асуудлыг ойрын хугацаанд танилцуулна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.