
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргыг хууль биелүүлж ажиллахыг шаардаж "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд" өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд завсарлага аваад байна.
АН-ын бүлэг өөрсдийн шаардлага болон бусад асуудалтай холбогдуулан ордны гадаа мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудлаар Сангийн яам болон Боловсролын яаманд очиж төсвийн задаргаатай танилцахаар болсон талаар мэдээллээ.
Энэ тухай тэрээр "Ерөнхий сайд өнөөдөр өглөө 2027 оны төсөвт дахин 50 тэрбум төгрөг тавьж байна. Үүний задаргааг бид нэхнэ. Боловсролын яаманд манай Ардчилсан нам дахь их хурлын гишүүд ажиллах гэж байна. Мөн дээрээс нь Сангийн яаманд очиж ажиллах хэрэгтэй. Тэгж байж баримт, факттай ярих хэрэгтэй. Яамны боловсруулсан материал угаасаа эксэл файл дээр явдаг.
Тиймээс Өргөдлийн байнгын хороон дээр гишүүд шахсаар байгаад оруулж ирээд, түүнийг нь нийгэмд ил болгохоор уурлаад, "эксэл файлаас болж намайг харлуулах гэлээ" гэдэг зүйл Ерөнхий сайд ярьж болохгүй.
Одоогийн Ерөнхий сайд Их хурлын дарга, ЗГХЭГ-ын дарга, Цахим хөгжлийн яамны сайд хийж байсан хүн. Олон хууль, төсөл баталж байсан хүн өөрөө хууль зөрчсөн төсөв оруулж ирж байна" гэлээ.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.