О.Цогтгэрэл: Төсвийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчсөнийг Сангийн сайд хүлээн зөвшөөрсөн
 

О.Цогтгэрэл: Төсвийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчсөнийг Сангийн сайд хүлээн зөвшөөрсөн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд Төрийн ордны гадна мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр УИХ-ын чуулганы үеэр дараах мэдэгдлийг хийв.

Тэрбээр "Өнгөрсөн 7 хоногт ҮХЦ-д УИХ-ын дарга хууль дээдэлж ажиллахгүй байна аа гэдэг 4 үндэслэл бүхий хүсэлт өгсөн. Үүний зөвхөн нэгийг нь одоо танд хэлье. Сая АН-ын бүлгийн хурал дээр Сангийн сайд З.Мэндсайхан сайдаас асуусан. "Танай ЗГ хууль зөрчсөн төсөв өргөн барьсан УИХ-ын дарга бүрдэл хангасан гэж хүлээж авсан, энэ үндэслэлээ тайлбарлаач ээ" гэдгийг хэлсэн. Сангийн сайдын тайлбар дээр хууль зөрчсөн байх үндэслэл бүхий тайлбар хийгдсэн. Би зөвхөн нэг үндэслэлийг хэлье. Яг өнөөдөр 2027 оны Монгол Улсын төсвийг 43 их наядаар өргөн барьсан. Улсын төсвийг өргөн барихдаа хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдлийн хязгаарын хүрээнд өргөн барьдаг, өргөн барьсныг авч хэлэлцдэг. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа төсвийн хүрээний мэдэгдлээр Монгол Улсын 2027 оны төсвийг 36 их наядаар дээд тал нь өргөн барих ёстой. Гэтэл та нар Монгол Улсад хуулийг ирээдүйд өөрчилнө, тэр өөрчлөлтөд нийцүүлж хуулийг нь хэлэлцэнэ, ажил хэрэг явуулна гэдэг ийм дүрэм журам байдаг уу? Төсөв батлагдахаас өмнө хүрээг өөрчилнө гэдэг тайлбарууд чинь хууль ёсны эрх зүйн тайлбар биш шүү" гэжээ.

ЧУУЛГАН | АН-ын бүлэг гурав хоногийн ЗАВСАРЛАГА авлаа
ЧУУЛГАН | АН-ын бүлэг гурав хоногийн ЗАВСАРЛАГА авлаа
 
АН-ын бүлгийн гишүүд Боловсрол, Сангийн яаманд ажиллана
АН-ын бүлгийн гишүүд Боловсрол, Сангийн яаманд ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.