Японы Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
 

Японы Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Туркменистан, Словак, Австри болон Монгол Улсад айлчилна. Тэрбээр есдүгээр сарын 2-нд Монгол Улсад хүрэлцэн ирэх бөгөөд Улаанбаатар хотноо Монголын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сайд болон төрийн бусад өндөр түвшний албан тушаалтануудтай уулзалт хийх гэнэ.

Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, олон улсын нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж буй энэ үед сайд Мотэги айлчилж буй улс орнуудтай хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалан бэхжүүлэх чиглэлээр стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.

Энэ удаагийн айлчлалаар эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарахаар төлөвлөжээ. Мотэги Тошимицү сайд Монгол Улсад айлчлахын өмнө Туркменистан, Словак, Австри улсад мөн ажиллана.

Эх сурвалж: www.mofa.go.jp

Meta ухаалаг нүдний шилээр нууц бичлэг хийх боломжийг хаана
Meta ухаалаг нүдний шилээр нууц бичлэг хийх боломжийг хаана
 
Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.