
Өнгөрөгч баасан гарагт Өмнөд Солонгос улсын Чонан хотод байрлах будгийн түүхий эд үйлдвэрлэдэг үйлдвэрт дэлбэрэлт болсны дараа гал гарч, гурван хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн талаар албаныхан мэдээллээ.
Гал 11:44 цагт тус үйлдвэрт гарсан бөгөөд гал сөнөөгчид галын ойролцоо нэг хүний цогцос, үйлдвэр дотор хоёр хүний цогцос олсон" гэж Өмнөд Чүнчон мужийн гал түймэртэй тэмцэх газрын штабаас мэдээлсэн байна.
Амиа алдсан нэг хүн тус үйлдвэрийн хоолны газарт ажилладаг 70 гаруй насны ажилтан байсан бол бусад хоёр хохирогч тус үйлдвэрт ажилладаг гадаад ажилтан байсан аж.
Эх сурвалж: koreatimes