Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй
 

Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй

Зээлийн мэдээллийн сан буюу зээлжих зэрэглэлийн оноотой холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өглөө.

Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн дарга Л.Дөлгөөн "Зээлийн мэдээллийг хуулийн дагуу хугацаанд нь нийлүүлж байгаад хяналт шалгалт хийх ажил явагдаж байна. Үүний хүрээнд нэн түрүүнд зээлийн мэдээллийг шивж байгаа ББСБ-уудад хяналт шалгалт хийгээд эхэлсэн. Үүний араас банкуудад хяналт шалгалт хийнэ.

Зээлийн мэдээллийг илгээж байгаа санхүүгийн байгууллагуудтай засвар оруулах хүсэлтийг албан бичгээр хийдэг. Үүнийг цахимжуулах ажлыг хийгээд ирэх сарын 20-ноос ашиглана.

Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөр, хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй. Иргэд зээлжих зэрэглэлийн оноо болон зээлийн мэдээллийн лавлагааг дотор нь хольж ойлгоод байгаа. Зээлийн мэдээллийн лавлагаа нь тухайн иргэн, ААН-ийн нийт авсан зээлийн түүх. Харин зээлжих зэрэглэлийн оноо нь тухайн иргэний зээлээ хэрхэн төлж байна, зээлийн түүхэн дээр нь суурилаад тухайн зээлдэгчийн зээл төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг харуулж буй оноо юм. Өмнө нь зээлээ нэг л хоцроосон бол автоматаар зээл олгохоос татгалздаг байсан. Зээлийн оноо харин үүнийг яаж шийдэж өгч байгаа вэ гэхээр тодорхой босго оноо тавиад, жишээ нь 560 оноо байлаа гэхэд энэ онооноосоо дээш байвал зээлийн судалгаа хийгдэнэ. Доош байвал зээл олгохгүй гэдэг хариуг тухайн санхүүгийн байгууллага өгнө. Гэхдээ мэдээж босго онооноос доош байсан ч зээл өгнө гэсэн санхүүгийн байгууллага байдаг. Тэр байгууллагуудыг олоод зээлээ судлуулаад явна. Зээлийн оноо нь зээлээ сайн төлдөг, өндөр оноотой хүмүүст бага хүүтэй болон өндөр зээл олгох давуу тал үүсгэнэ. Зээлээ хугацаанд нь төлбөл оноо аажим аажмаар өсөөд явна" гэлээ.

Л.Энх-Амгалан: Хувийн сургуулийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй
Л.Энх-Амгалан: Хувийн сургуулийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй
 
Экологийн цагдаагийн дарга хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ 
Экологийн цагдаагийн дарга хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.