Непалд буусан гэнэтийн үер: Цаашид давтагдах эрсдэлтэй
 

Непалд буусан гэнэтийн үер: Цаашид давтагдах эрсдэлтэй

Непал улсын Төвд (Хятад)-тай хиллэдэг Расува дүүрэг болон ойр орчмын бүс нутагт өчигдөр (8-р сарын 26) хүчтэй гэнэтийн үер болж, дор хаяж 157 хүн амиа алдсан бол Төвд талд гурван хүн нас барж, нийт 160 орчим хүн хохирчээ. Олон зуун жуулчин, оршин суугч сураггүй болсон бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.

Үер Лхендэ гол (Бхоте Коши голын цутгал)-д мөсөн гол, чулуун нуралт үүсч, голын урсгалыг түр хаасны дараа хагарсантай холбоотой. Шавар, чулуу, усны хүчтэй урсгал Тришули голын хөндийгөөр тархаж, Нувакот, Дхадинг зэрэг дүүргийн тосгон, суурингуудыг хамарсан. Албаныхны мэдээлснээр 19 гүүр, 40 километр орчим зам устсан төдийгүй 430 мегаваттын усан цахилгаан станцууд гэмтжээ. Непалын аялал жуулчлалын зөвлөлийн мэдээгээр 400 гаруй жуулчин сураггүй болсны ихэнх нь гадаадын иргэд бөгөөд тэдгээрт Энэтхэг, АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг орны иргэд багтаж байна.

Тэдний олонх нь Кайлаш уулын мөргөлд оролцохоор явсан хүмүүс аж. Төвд талд Гйиронг боомт орчимд 265 хүн сураггүй болсон гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлсэн. Непалын Ерөнхий сайд Балендра Шах аврах ажиллагааг эрчимжүүлэхийг тушаасан бөгөөд нисдэг тэрэг, аврах багууд газар дээр ажиллаж байна. Гэвч усны түвшин өндөр байгаагаас зарим бүсэд нисдэг тэрэг буух боломжгүй хэвээр байна. Эхний мэдээгээр газар хөдлөлт мөсөн голын нуралтыг өдөөсөн байж магадгүй гэж үзэж байсан ч АНУ-ын Геологийн албаны шинжилгээгээр томоохон газар хөдлөлт бүртгэгдээгүй гэжээ. Энэхүү гамшиг нь Гималайн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл нэмэгдэж буйг дахин сануулж байна. Хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтай гэж албаныхан анхааруулж байна.

Т.Бат

Ерөнхий сайдад Туулын хурдны замын асуудлаар хандлаа
Ерөнхий сайдад Туулын хурдны замын асуудлаар хандлаа
 
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.