Ерөнхий сайдад Туулын хурдны замын асуудлаар хандлаа
 

Ерөнхий сайдад Туулын хурдны замын асуудлаар хандлаа

УИХ-ын гишүүн Б.Жаргалан хуульд заасан эрхийнхээ хүрээнд “Туулын хурдны зам” төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд асуулга илгээжээ.

Тус асуулгад “Туулын хурдны зам” төслийн эргэн тойронд үүсээд байсан нөхцөл байдлын талаар нэмэлт тайлбар ирүүлэх тухай тусгасан байна. Тодруулбал, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш ТЭЗҮ, БОННҮ, зураг төсөл, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, газар чөлөөлөлт, зөвлөх үйлчилгээ болон бусад суурь судалгаа, бэлтгэл ажилд зарцуулсан төсвийн нийт дүнг ажил гэрээ тус бүрээр задалж ирүүлэх. Мөн “Туулын хурдны зам” төсөлд зарцуулсан уг хөрөнгийн хэдийг нь төсөвт буцаан төвлөрүүлэх, үр ашиггүй зардал учирсан хохирлыг хэнээр нөхөн төлүүлж, холбогдох албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ” зэрэг асуудалд тайлбар өгөх хүсэлт илгээсэн аж.

Эдгээр асуулгад нэмэлт тайлбар илгээсэн даруй холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн асуулга хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлэх үүрэгтэй байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуулгын хариуг хугацаа хожимдуулж ирүүлсэн, эсхүл ирүүлээгүй бол асуулга тавьсан гишүүн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналаа байнгын хороонд хүргүүлэх боломжтой юм.

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд өнөөдрөөс хорио цээрийн дэглэм тогтоолоо
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд өнөөдрөөс хорио цээрийн дэглэм тогтоолоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.