
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням
"Орос, Украйн, Иран, АНУ-ын хоорондын зөрчилт байдлаас шалтгаалж, шатахууны үнэ өнгөрсөн хавраас эхлэн тасралтгүй өсөж байна. Үүнээс шалтгаалан энгийн АИ-92 шатахууны үнэ өсөх байсан. Үүнийг ОХУ дотоодын биржийн үнээр зарах зохицуулалтыг ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд хийж чадсан. Улмаар шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Сар болгон орж ирж байгаа үнэ өөрчлөгддөг. Үнэ өсвөл дагаад өсөхөөс өөр аргагүй. Хямралтай нөхцөл байдлаас улбаалж, хэрэглээ гүйцэхгүй байна. Улаанбаатарт ердийн үед 1000-1200 тонн шатахуун хэрэглэгддэг байсан бол сүүлийн 10 хоногт 1500-1700 тонныг нийлүүлж байна. Одоо нөхцөл байдал харьцангуй гайгүй болж байгаа. Орон нутаг руу хүргэлтүүдээ сайжруулж байгаа. Олон хоног хомсдолтой байсан учраас очсон шатахуунууд дороо дуусаж байна.
Ер нь ийм доголдол үүсэхээр бүтэн сар болж байж тогтворждог. Сав суулганыхаа нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байна. Манай ажлын хэсэг БНХАУ-д ажиллаж байгаа. БНХАУ-аас ирэх сард авах шатахууны хэмжээ эрс нэмэгдэнэ.
Хадлан, ногоо тариалангийн ажил эхэлж байгаа учраас орон нутагт саваар шатахуун олгох асуудлыг шийднэ.
Шатахуун дэлхий даяараа олдож байвал их юм болчхоод байна. Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна
Сүүлийн 4 хоног ачилт орон нутгууд руу нэмэгдэж байна. Өнөөдөр шатахуун ачсан машин Улаанбаатар хотоос гараад Увс аймагт очлоо гэхэд хоёр хонож очно. Очоод буулгахад мөн хагас өдрийг зарцуулна. Ингээд түгээнэ гэж бодоход түгээлтийн ажил бас хугацаа шаарддаг ажил. Миний бие энэ удаагийн хүнд нөхцөл байдлын ард гарч байна гэж харж байна.
Мөн нэг зүйлийг уриалъя. Орос, Украйн, Иран, АНУ-ын хоорондын нөхцөл байдал улам хүндэрч байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал хэзээ дахин давтагдахыг мэдэхгүй байна. Тиймээс шатахуун түлшний хэрэглээгээ хэмнээч. Аль болох бусдадаа хүртээлтэй байх талаар бодож үзээрэй. Зарим төрд байгаа мэдээллийг шалгаж үзэхэд 50 хувь нь дахиж очиж дүүргээд байна. Бусдадаа боломж олгомоор байна.
Хямралтай цаг үеийг эвдэрч, нэгнийгээ дайрч доромжилж давахгүй байгаа боломжоо ашиглаж ард иргэд төр засаг хувийн хэвшил бүгдээрээ хамтарч давна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.